0
Огноо2025-01-02
Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон. Улмаар өчигдрөөс буюу нэгдүгээр сарын 1-нээс оюутнууд автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлж буй. Харин уг шийдвэрийг Монголын Оюутны Холбооноос эсэргүүцэж гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тодруулбал, 100 мянган иргэний гарын үсэг бүрдсэн тохиолдолд УИХ-д ажлын хэсэг байгуулан асуудлыг хэлэлцэх журамтай нийтийн өргөдөл гомдлын системд уг өргөдөл байршжээ. Одоогоор шаардлагатай оюутны автобусаар зорчих зардлын хөнгөлөлтийг буцаан сэргээх цахим өргөдөлд 4.800 гаруй иргэн гарын үсэг зуржээ.
Уг өргөдөлд,
“ТА БҮХНИЙГ ӨРГӨДӨЛД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА!
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ОЮУТНЫ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИХ ЗАРДЛЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ БУЦААН СЭРГЭЭХ ЦАХИМ ӨРГӨДӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ НЭГДЭНЭ ҮҮ.
Өргөдлийн агуулга:
Боловсролын ерөнхий хуулийг 2023 оны 07 сарын 07 - ны өдрийн УИХ - ын тогтоолоор баталж өмнө нь мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулан тус хуулийн 43.2.5 - д заагдсан "нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт цаашид мөрдөгдөх боломжгүй болсон. Үүнээс үүдэн НИТХ - ын зүгээс цаашид Улаанбаатар хотод суралцаж буй оюутан, суралцагчдын нийтийн тээврээр зорчих зардлын хөнгөлөлтийг санхүүжүүлэх хуулийн үндэслэл байхгүй тул 2025 оны 1 сарын 1 - нээс эхлэн оюутанд олгогдох хөнгөлөлт цуцлагдах нөхцөл байдал үүссэн. Иймд шинээр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуулинд оюутны нийгмийн баталгаатай холбогдолтой чухал заалт болох "нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" хэсгийг буцаан оруулах саналтай байна” гэжээ.
Хуваалцах:
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүдээр эмнэлэг орчмын цас, мөсийг цэвэрлүүлжээ
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хууль зөрчиж шахмал түлш тээвэрлэсэн иргэдийг торгожээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гишүүний бүрэн эрх дууссанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоолоо
21 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар мөрдөн байцаагчид гэрт нь ирээд байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
1 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
2 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлнэ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
19 цагийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.