dobu.mndobu

“Энержи ресурс” буюу “MCS”-ийн Ж.Оджаргал тэргүүтэй олигархиуд Тавантолгой ордыг хууль зөрчин эзэмшсэн түүх...

“Энержи ресурс” буюу “MCS”-ийн Ж.Оджаргал тэргүүтэй олигархиуд Тавантолгой ордыг хууль зөрчин эзэмшсэн түүх...

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг орд. Нийт нөөц 8.1 тэрбум тонн. Коксжих чанараараа дэлхийд дээгүүр орох Тавантолгой орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн үндсэн зургаан хэсгээс бүрддэг. Тавантолгойн ордод олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш нийт 123 сая тонн нүүрс олборлож, Монгол Улсын төсөвт 6.3 их наяд төгрөгийн татвар төлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 онд 1.3 их ная төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1071 ширхэг хувьцаа эзэмшигч иргэн бүрд 345 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Харин 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 844 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна.

Ийм баялагтай Тавантолгойн бүлэг ордоо монголчууд бид “МSC”-ийн Ж.Оджаргал, Т.Бадамжунай тэргүүтэй олигархиудад алдаж байсан гэдгийг мэдэх үү.

“Энержи ресурс” гэх компани бий. Өдгөө Тавантолгойн бүлэг ордын нөөцийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг Ухаахудагийн лицензийг эзэмшигч. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс харахад энэ компани 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр байгуулагджээ. Эцсийн өмчлөгч нь Жамбалжамцын Оджаргал.

Баримт харцгаая:

Социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудыг улсын нөөцөд бүртгэдэг байж. Энэ дагуу Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны  хоёрдугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар тушаалаар Тавантолгойн нүүрсний ордыг зургаан сарын хугацаатай улсын нөөцөд авсан байна. Гэтэл “Энержи ресурс” компани нөөцөд авсан тухайн талбайд ашиглалтын лиценз авахаар 2006 оны долоодугаар сарын 8-ны өдөр өргөдөл гаргажээ.

Тухайн үед 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд нөөцөд авсан талбайд лиценз олгохыг хориглодог хуультай байв.

Тухайн үед АМГТХЭГ-ын Геологи уул уурхай кадастрын албаны мэргэжилтэн “Энержи ресурс” компанийн гаргасан өргөдлийг шалгаж үзээд нөөцөд авсан болон 287А дугаартай лицензтэй давхцаж байгааг тогтоон тэмдэглэл үйлдсэн боловч Кадастрын албаны дарга Т.Занашир гэгч 2006 оны долоодугаар сарын 20 өдрийн 7-3194 дүгээр албан бичгээр “...дээр талбайг танай компанид олгох боломжтой” гэсэн  хариуг “Энержи ресурс” компанид өгчээ.

Мөн энэ талаар тухайн үеийн Өмнөговь аймгийн удирдлагуудаас санал авахад 2006 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр “ДЭМЖИНЭ” гэсэн саналыг Кадастрын албанд ирүүлжээ. “ДЭМЖИНЭ” гэсэн утга бүхий албан бичгийг үндэслэн Кадастрын албаны дарга Т.Занаширийн 2006 оны наймдугаар сарын 17-ны өдрин 805 дугаар шийдвэрээр “Энержи ресурс” компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын лиценз олгож Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөнийг аудитын байгууллага илрүүлсэн байна. Улмаар тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Ц.Даваадорж хууль зөрчин “Энержи ресурс” компанид олгосон ашиглалтын лицензийг хуулийн дагуу яаралтай арга хэмжээ  авна гэж мэдэгдэж байжээ.

“Энержи ресурс” компанид хууль зөрчин байж Тавантолгой ашиглалтын лицензийг олгоход хэн гэгч албан тушаалтнууд оролцов. Мэдээж агентлагын дунд шатны дарга ганцаараа дур мэдээд шийдчихсэн гэхэд хэн ч итгэхгүй. Тухайн үед АМГТХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн асан, Батлан хамгаалахын сайд асан, өдгөөгийн Элчин сайд Л.Болд, Үйлдвэр худалдааны сайдаар Ц.Даваадорж, Ерөнхий сайдаар Миеэгомбын Энхболд, УИХ-ын даргаар Ц.Нямдорж нар ажиллаж байв.

“Энержи ресурс” компанийг Ж.Оджаргал ганцаараа үүсгэн байгуулсан мэт харагдавч 2005 онд энэ компанийг Монголын толгой баячууд нэгдэн байгуулсан байдаг. Тэдний гол зорилго Тавантолгойн бүлэг ордыг хувааж авах гэсэн санаархал байж.

Энержи ресурс консерциумд дараах хүмүүс багтсан байлаа.

Тухайлбал,

-Майн инфо-Баттөр

-Алтай холдинг-Тухайн үеийн УИХ-ын гишүүн Сү.Батболд

-МCS групп- Энержи ресурс ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал

-Петровис-Ж.Оюунгэрэл

-Моннис майнинг-Б.Чулуунбаатар

-Шунхлай- Г.Батхүү

-Вектор интернэшнл-Т. Цогт

-Хасвуу- Ц.Цэнгэл

-Тэнгэрийн цаг-П.Очирбат

-Петро эрч- Ж.Оюунгэрэл

-Эм Эс Би-Батж.Батбаяр

-Юу би Жи-Т.Бадамжунай

-Тугсан-Д.Идэвхтэн

-Меркури-Т.Бадамжунай

Санжийн Баярын Засгийн газар Тавантолгойн 96 хувийг төрийн мэдэлд авч, үлдсэн дөрөвхөн хувь буюу Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс”-д үлдээлээ гэж ярьж бичицгээж байв. Гэтэл үнэн хэрэгтээ Тавантолгой ордын нийт газар нутгийн дөрвөн хувь буюу нөөцийн 20 хувийг Энэржи ресурсд өгчихсөн байна. Ухаа худагийн батлагдсан нөөц 410 сая тонн. Энержи ресурс Ухаа худгийн лецинзийн төлбөрт 851.800.000 төгрөг төлжээ.

“Энержи ресурс” ХХК-ийг үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхай компани гэж хүмүүс боддог. Тэгвэл тус компанийн хувьцааг хэн хэн эзэмшиж байгааг доор харуулъя.

“Энержи ресурс” 2005 онд байгуулагдсан.  Энэ компанийн 51 хувийг “Энержи ресурс корпораци” эзэмшдэг бол 49 хувийг БНХАУ-ын Шинхуа эзэшдэг. “Энержи ресурс корпораци” компани нь Люксембургийн Mongolian coal corporation S.a.r.l компанийн 100 хувь охин компани. Люксембургийн Mongolian coal corporation S.a.r.l компани нь Люксембургийн Mongolian coal corporation Ltd компанийн 100 хувь охин компани. Люксембургийн Mongolian coal corporation Ltd компани нь Английн Кайманы арлуудад бүртгэлтэй Mongolian mining corporation компанийн охин компани. Mongolian mining corporation компанийн толгой компани Керри групп.

 

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

16 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

15 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

8 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.