0
Огноо2024-07-06
Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарсан. Тэгвэл өнөөдөр даланг барих бэлтгэл ажил дуусаж, 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн түшиц ханыг хийж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тус байршилд мэргэжилтнүүдийн хамт ажиллалаа.
Энэ үеэр УБЗАА-ийн Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Нийслэлийн Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гарсан. Иймд уг дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол дагуу төр, хувийн хэвшил хамтарсан 22 аж ахуйн нэгж байгууллага 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа. Тодруулбал, нийт 8.5 км үерийн далан сувгийн лаг хагшаасыг 1-1.5 метрийн гүнтэй ухаж цэвэрлэн, 25-30 метрийн өргөнтэйгөөр үндсэн урсцыг сайжруулах ажлыг хийгээд байна” гэв.
Сэлбэ, Дунд гол дагуу нийт 135 мянган шоо метр лаг хагшаасыг зөөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингэхдээ мод бургасыг чөлөөлөхдөө далангийн хоёр талаар ургасан мод бургасыг чөлөөлөхгүйгээр голын үндсэн голдирлыг хааж, урсцыг сааруулсан мод бургасыг чөлөөлж буй. Энэ талаар Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Баранчулуунаас тодрууллаа.
Тэрбээр “Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж буй үйлдэлд иргэд олон нийт сөрөг үзэл бодлоо илэрхийлээд буй. Харин мэргэжлийн талаас үзэхэд голыг үерээс хамгаалахад хоёр талын түшиц ханыг өндөрлөх, голын голдирлыг өргөтгөх, голын голдирлыг шулуутгаж доош гүнзгийлэх гэсэн үндсэн гурван арга бий. Түшиц хана хийх нь хөрөнгө болон болон цаг хугацаа их шаарддаг бол хот дундуур урсаж байгаа голыг өргөтгөх боломжгүй байгааг бид харж байна. Иймд эцсийн арга нь голын голдирлыг шулуутгаж, лаг хагшаасыг цэвэрлэн доош гүнзгийлэх нь хамгийн түргэн шуурхай авч болох арга хэмжээ мөн. Олон жилийн лаг хагшаас бөөгнөрч ургамал ургах хамгийн таатай орчин нөхцөл хөрсөнд үүссэн учир бургас болон нэг наст ургамал ихээр ургаж байна. Эдгээр шарилж төрлийн ургамлыг авч голын урсцыг сайжруулахаас өөр техникийн шийдэл байхгүй” гэв.
Түүнчлэн өдрийн цагаар лаг хагшаасаа ухаж бэлдэн, шөнийн цагаар замын хөдөлгөөн татарсан үед “Цагаан даваа”, “Морингийн даваа”, “Нарангийн энгэр”-ийн хогийн цэгүүдэд тусгайлан бэлдсэн талбай дээр асгаж байгаа юм. Цаашид голын голдиролд ургасан мод бургас, лаг хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулна. Усны газрын дарга З.Батбаяр “Олон улсын жишгээр бол хот дундуур урсаж байгаа голын лаг хагшаасыг үргэлж цэвэрлэдэг. Харин үерийн болон эргийн хамгаалалтыг усны инженерийн барилга байгууламжийг сайжруулан, голынхоо ёроолыг цементлээд голын эх дээр усан сан байгуулсан байдаг. Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөс зөөсөн үйл ажиллагаа тухайн үедээ шүүмжлэлтэй байсан ч үр дүнд шар усны үер болоогүй. Мөсийг зөөсөн ажиллагаа үр дүндээ хүрсэн шиг Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг зөөж, цэвэрлэж байгаа үр дүн ч гэсэн гарна” гэв.
Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон 10 мянган мод бургасыг нүүлгэн шилжүүлсэн. Харин энэ тооноос арав дахин их буюу 100 мянган мод, бут, сөөгийг Улаанбаатар хотын ногоон байгууламж нэн шаардлагатай байршлуудад намрын улиралд тарьж ургуулна гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул онцоллоо.
Хуваалцах:
СУРВАЛЖИЛГА: Идэр есийн гэмээр энэ хүйтэнд "Хүчит шонхор"-ыг зорих шаардлагагүй боллоо
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Санан тунхаглах ирээдүй" Карл Попперын мэтгэлцээний УАШТ-д 128 баг бүртгүүлжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Оросын олзноос суллагдсан Украин цэргүүд эх орондоо ирлээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны дамжин суултын талаар асуутал "Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу" гэж загнажээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ж.Батзанданг стратегийн ордод хэлэлцээр хийх БЭТ-өөр томилжээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Эрдэнэмандал сумын 100 жилийн ойн барилдааны бүртгэл эхэллээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Баян-Өлгий, Завхан, Увс аймгууд зудын өндөр эрсдэлтэй байна
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Капитал банкны Б.Ундармаа НДС-ийн өр төлбөрт хураалгасан үл хөдлөхүүдээ буцаан худалдан авч эхэллээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуурга шуурна
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноолоо
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
13 цагийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.