Жил бүрийн тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай билээ. Монгол Улсын тухайд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж буй.

Баярын өдрийг тохиолдуулан “Бидний сувилагч-Бидний ирээдүй” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг СТӨ-нд зохион байгуулах юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 10:00 цагаас сувилагч нарт төрийн дээд цол, одон, медаль гардуулах аж.

Манай улсын эрүүл мэндийн салбар сувилагчийн хүний нөөцийн дутагдалтай байгаа. Үүнээс үүдэн тэд өндөр ачаалалтай ажиллаж, нэг сувилагч 2-3 хүний хийх ажлыг гүйцэтгэж буйг салбарынхан нь хэлж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу