Маргааш буюу зургаадугаар сарын 3-ны бямба гарагт “Улаанбаатар Марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тиймээс гүйлтийн үеэр зам хаахаар төлөвлөжээ.

Тодруулбал, Маргааш 06:00-18:00 цагийн хооронд баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл автомашин явуулахгүй. Мөн дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлах аж. Үүнд, 

  • Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хаахыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдэгдлээ.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу