Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг төмс, хүнсний ногооны “Алтан намар-2023” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрөөс дэлгэгдэх гэж байна. 

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг авч эхэлжээ.

Хүсэлт гаргахдаа бүрдүүлэх материал:

  • Гараар бичсэн өргөдөл, хүсэлт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Сум, баг, хороон Засаг даргын тодорхойлолт
  • Гарал үүслийн гэрчилгээ авсан байх
  • Худалдаж буй бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуй, хорио цээр болон пестицидийн үлдэгдлийн үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байх 

Худалдаа эрхлэгчдэд тавигдах шаардлага:

  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэртэй байх
  • Лангуун дээр 0.5 литрээс доошгүй савлагаатай спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэх бодис байрлуулан, үйл ажиллагаа эхлэхээс өмнө лангуу тавиур, орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байх
  • Үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг биелүүлэх
  • Гарал үүслийн бичигтэй төмс, хүнсний ногоо худалдан борлуулах
  • Талбайд цагаан өнгийн өөрийн асар, сүүдрэвч байрлуулан тээврийн хэрэгслээс шууд худалдаа хийхгүй байх
  • Хариуцсан талбайн хогийг тогтмол цэвэрлэж, хог хаягдлыг таг бүхий зориулалтын хогийн саванд хаях
  • Худалдаж буй бүтээгдэхүүнийг ургамлын эрүүл ахуй, хорио цээр болон пестицидийн үлдэгдлийн үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байх
  • Худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийг баталгаажуулсан байх
  • Төмс, хүнсний ногоог савлах, хүнсний зориулалтын уутыг хангалттай хэмжээгээр бэлтгэсэн байх
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийгмийн хэв журмыг ханган ажиллах

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу