Шугам холболтын ажил хийж байх үед осол гарч, нэг иргэн шороонд дарагдан, амиа алджээ.

Тодруулбал, Хан-уул дүүрэг 21-р хорооны нутаг дэвсгэрт бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид очиход шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсэж, хоёр иргэн шороонд дарагдсан байсан аж.

Улмаар аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэг иргэнийг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад, дарагдаж нас барсан иргэнийг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу