“Ханжоу 2022” Азийн наадам үргэлжилж байна. Энэ удаагийн Азийн наадамд Монгол Улсаас 3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын баг оролцож буй. Ө.Индра, Ц.Болорцэцэг, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг “D” хэсгийн эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 21:15-аар ялалт байгуулав.

3х3-ын эмэгтэйчүүд хэсэгтээ Йордан, Филиппин, Хонконгийн багтай өрсөлдөх байсан ч тодорхой шалтгааны улмаас Филиппиний баг хасагдсан. Хэсэг тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн наймд шалгарах эрхээ шууд өвөртлөх бол дараагийн дөрвөн эрхийн төлөө үлдсэн найман баг нэмэлт тоглолт хийх юм.

Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлснээр, Монголын эмэгтэй 3х3 багийн дараагийн тоглолтоо энэ сарын 27-нд Йорданы эсрэг хийнэ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу