Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар Монгол Улс 2030 он гэхэд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ.
Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119-р ангийн хамт олон өнөөдөр Богд уулын Жаргалантын аманд намрын тариалалтаа хийж байна.
Намрын тариалалтаар алба хаагчид 1400 ширхэг улиас мод тариаллаа.
Онцгой байдлын байгууллага нь 2022-2030 онд 10 сая модыг тарьж ургуулах зорилт тавьсан аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу