“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хооронд өнөөдөр (2024-01-22) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын тэргүүн Г.Энэбиш нар гарын үсэг зуран баталгаажуулав.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд үнэт цаас, хөрөнгийн зах зээл, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, тэдгээртэй холбоотой мэдээ, мэдээллээр клубын сэтгүүлчдийг хангах, үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулах, хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй түгээх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон юм.

Энэ үеэр МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын тэргүүн Г.Энэбиш, ерөнхий зохицуулагч Б.Баяртогтох нар биржийн 2023 оны үйл ажиллагааны тойм, 2024 оны төлөвлөлт, зах зээлийн чиг хандлага болон цаг үеийн асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу