Санхүү, эдийн засгийн их сургууль, Монголын бизнесийн зөвлөл хамтран Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж буй “Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)” хэлэлцүүлэг эхэллээ.

Энэхүү хэлэлцүүлэгт төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, уул уурхайн компанийн удирдлага, олон улсын байгууллагын судлаач, мэргэжлийн экспертүүд оролцож байна.

Монгол Улсад 1990 оноос хойш нийт 38.7 тэрбум ам.долларын ГШХО хийгдсэнээс 42 хувийг “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт эзэлж байгаа юм.

“Оюу толгой”-н хөрөнгө оруулалтаас гадна цаашид томоохон гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл бүрдсэн эсэх, Монгол Улсын хувьд бий болох боломж, анхаарах шаардлагатай эрсдэлийг тодорхойлох, шийдэл эрэлхийлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй үүсэж буй юм.

Д.ТУЯА

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу