Загвар өмсөгч Ж.Энэрэл Францын алдарт Chanel брэндийн зураг авалтад оролцжээ. 

Бидний сайн мэдэхээр Солонгосын Blackpink хамтлагийн гишүүн Jennie тус брэндийн нүүр царайгаар ажилладаг билээ. 

Ж.Энэрэлийн тухайд монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцсон бүсгүй юм. 

Мөн Английн Harrods сэтгүүл, Америкийн Seventeen, Elle сэтгүүлүүдийн зураг авалтад оролцож байсан бөгөөд “NYC Muse Model Management”, “MP Paris”, “MP Milan”, “MandP London”,  “Mirrrs Models”, “I-d studio” зэрэг агентлагуудад харьяалагдан ажиллаж байгаа ажээ.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу