dobu.mndobu

С.Чинзориг: Туул гол тасардаг болсон нь Улаанбаатар усны хомсдолд орж эхэлснийг илтгэнэ

2

НийтлэлчAdmin

Огноо2023-11-20

С.Чинзориг: Туул гол тасардаг болсон нь Улаанбаатар усны хомсдолд орж эхэлснийг илтгэнэ

-Та БНСУ-д докторын зэрэг хамгаалсан юм билээ. Сэдвийг нь сонирхож болох уу? -"Уур амьсгалын өөрчлөлт газрын доорх усны олборлолт, Туул голын урсцад үзүүлэх нөлөө" сэдвээр 2017 онд докторын зэрэг хамгаалсан. Үндсэн мэргэжил Усны барилга, байгууламжийн инженер. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнд 16 дахь жилдээ ажиллаж байна. -Хаврын улиралд Туул гол зарим хэсгээрээ тасрах болсон. Сүүлийн жилүүдэд тасрах хугацаа нь бүр ч нэмэгдсэн нь усны нөөц судлаачдын санааг зовоох болов уу? -Туул гол 1996 оноос хойш хаврын улиралд үе үе тасраад байгаа. Зарим жил 3 хоногийн хугацаатай, заримдаа 31 хоногийн хугацаатай ч тасарсан. Энэ нь тухайн жилд орсон хур тунадас, цас, шар усны үертэй холбоотой байж болно. Гэхдээ үүнээс өөр хоёр гол шалтгаан байна. Нэгдүгээрт, ус олборлолт, хоёрдугаарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Туул гол хавартаа тасарч байгаа. Улаанбаатар хотын хүн ам Туул голын эрэг, хөндийд байгаа газрын доорх усаар ундаалдаг. Нийт 9 орчим эх үүсвэр бий. Нэг эх үүсвэрээс 20-30, зарим тохиолдолд 100 гаруй ч худгаар гүний усыг олборлоод Улаанбаатар хотын үйлдвэрийн болон унд ахуйн төвлөрсөн системд нийлүүлж байгаа. Өдөр болгон, 24 цаг тасралтгүй татаад, авч ашиглаад байхаар газар доорх ус багасна. Үүнийг Туул гол нөхөж байдаг. Өөрөөр хэлбэл, газрын доорх усны түвшин буугаад ирэхээр гадаргын ус тийш алдагдаж байдаг.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.