dobu.mndobu

ТАНИЛЦ: Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах боломжтой газрууд

ТАНИЛЦ: Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах боломжтой газрууд

Ирэх амралтын өдрүүдэд (2024.01.18,19) цаг агаар харьцангуй дулаахан байх төлөвтэй байна. Иймд та бүхэн гэр бүл, найз нөхөдтэйгөө амралтын өдрүү цэвэр агаарт өнгөрөөхийг санал болгож байна. 

Цэвэр агаарт хүчилтөрөгчийн хэмжээ өндөр байдаг тул уушги сайн цэвэрлэгдэж, амьсгалын замын эрхтнүүд эрүүлждэг. Мөн байгальд цагийг өнгөрүүлэх нь стрессийн даавар болох кортизолын хэмжээг бууруулж, сэтгэл санааг тайван болгодог байна. Улаанбаатар хот орчимд агаарлаж болох зарим газруудын мэдээллийг хүргэж байна. 

 

1. Богд хан уулын байгалийн цогцолборт газар

Ууланд явган аялал хийх, цэвэр агаарт амрахад тохиромжтой. Богд хан уулын Зайсангийн ам, Дугуй цагаан, Манзушир хийд рүү алхах замууд хялбар тул гэр бүлээрээ зугаалах боломжтой юм.



2. Гачуурт – Их засаг амралтын бүс
Улаанбаатар хотоос холгүй байрлах уг амралтын бүс нь байгалийн үзэсгэлэн бүрдсэнээс гадна гэр бүлийн амралт, тоглоомын талбайтай.

ГАЧУУРТ РУУ ГАЗРЫН НАЙМАА ЦЭЦЭГЛЭЖ, ЗУСЛАНГИЙН ҮНЭ ГААРЧ БАЙНА

3. Тэрэлжийн байгалийн цогцолборт газар

Улаанбаатар хотоос 70 орчим км зайтай. Цэвэр агаар, уулс, цастай ой нь өвлийн улиралд онцгой үзэсгэлэнтэй. Тэрэлжид цана, чаргаар гулгах, мориор зугаалах гэх мэт бүх төрлйин үйлчилгээг авах боломжтой.

Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт 161.6 га талбай чөлөөллөө


4. Sky Resort 
Өвлийн спорт сонирхогчдод зориулсан цанын баазд гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэхэд нэн тохиромжтой.

Test report Sky Resort – Ulaanbaatar



5. Хандгайтын ам
Хотоос хамгийн ойрхон амралтын бүс. Байгалийн сайхан орчинд тухтай амрах боломжтой ой модоор хүрээлэгдсэн бүс юм.

 

Он гарснаар ГССҮТ-д цас, мөсөн дээр халтирч гэмтсэний улмаас яаралтай  тусламж авсан үйлчлүүлэгчийн тоо 1391-т хүрчээ | МОНГОЛ ТВ

Хуваалцах:

|
Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА

Ирэх долоо хоногт 4 градус хүртэл ДУЛААРНА

4 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ТАНИЛЦ: "Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр

ТАНИЛЦ: "Хөх сувд-2025" мөсний баярын хөтөлбөр

1 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -8 градус байна

21 минутийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ

Машиндаа ухаангүй байсан иргэнийг аварчээ

16 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.