dobu.mndobu

“CU” дэлгүүрийн худалдагч руу сүх далайсан иргэнийг 15 хоног баривчилна

0

НийтлэлчАдмин

Огноо2023-10-24

“CU” дэлгүүрийн худалдагч руу сүх далайсан иргэнийг 15 хоног баривчилна

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр иргэн “М” нь сүх гарган худалдагчийг айлган сүрдүүлж, танхайрсан үйлдэл гаргасан билээ.

Тус иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс энэ сарын 20-ны өдөр 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Хуулийн тайлбар: 5.2 дугаар зүйл.Танхайрах

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Тайлбар: Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.

Х.ТҮШИГ

Хуваалцах:

|
Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ

Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ

27 минутийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Улаанбаатарт 11 градус дулаан байна

Улаанбаатарт 11 градус дулаан байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нийт нутгаар дулаарна

Нийт нутгаар дулаарна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Ослын улмаас гурван хүн нас баржээ

Ослын улмаас гурван хүн нас баржээ

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нүүрсний экспорт 10.5 хувиар буурав

Нүүрсний экспорт 10.5 хувиар буурав

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.