0
Иймээс тэдний хувьд хүн хүч хамгийн чухал. Ялангуяа зуны амралтаараа гар хөлийнх нь үзүүрт тус дэм болдог хүүхдүүд нь эрдэм ном сурахаар явах үед намрын хадлан тариагаа бэлдэх ажил эхэлнэ.
Хажуугаар нь малаа маллана, хоол ундаа хийнэ гэдэг ганц хүнд бас л хүнд ачаа. Яг ийм амьдралаар хөдөө орон нутгийн ихэнх залуу гэр бүл амьдардаг. Эцэст нь эрчүүд эрүүл мэндээрээ хохирч, дундаж наслалт нь багассаар л байна.
Манай улсад бүртгэгдсэн амиа хорлосон иргэдийн 82 хувь нь эрчүүд байна
Дэлхий дахинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ойртож байгаа бол Монгол Улсад эсрэгээрээ улам холдсоор байгааг дараах судалгааны тоо баримт харуулжээ.
Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ердөө 30 хувь нь эрчүүд байна. Мөн нийт эрчүүдийн 80 орчим хувь нь өвчнөө хүндэрсний дараа эмнэлгийн байгууллагад ханддаг аж. Тэгэхээр эрчүүд эрүүл мэнддээ хамгийн бага анхаарал хандуулдаг нь үүнээс харагдаж байгаа юм.
Эрчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах болон бэлгийн замын өвчин тэргүүлэх өвчлөл болдог байна. Зөвхөн элэгний хорт хавдрын тохиолдол гэхэд л эрчүүдийн дунд жилдээ 1000 орчим бүртгэгддэг.
Эрчүүдийн 52.2 хувь нь ид хийж бүтээх насандаа нас бардаг ажээ. Үүнээс хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай нь эрчүүдийн амиа хорлолт юм.
Монгол Улсад бүртгэгдсэн амиа хорлосон иргэдийн 82 хувь нь эрчүүд байна.
Эрэгтэйчүүд шийдвэр гаргалтын түвшинд томоохон байр суурь эзэлдэг ч эрүүл мэнд, сэтгэц, сэтгэл зүйн асуудлаар хамгийн муу байр суурьт эрэмбэлэгдэж байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймээс эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нухацтай хандах шаардлага тулгарч байгаа юм.
тэд хорт зуршилд уруу татагдах нь эмэгтэйчүүдээс 2 дахин илүү байдаг аж.
Энэ нь зөвхөн эрэгтэйчүүдийн асуудал мэт боловч цаашлаад нийгмийн хөгжлийн гол хүчин зүйлүүдийн нэг юм. Эрэгтэйчүүдийн дунд давамгайлах өвчлөлийн тоо баримтыг танилцуулж, голлох суурь шалтгаан нь архи, тамхины хэрэглээ гэж тодорхойлсон байна. Тухайлбал, судалгаагаар хоёр эрэгтэй тутмын нэг нь архи, тамхи хэрэглэдэг. Үүнээс 29 хувь согтууруулах ундааг сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг нь судалгаагаар батлагджээ.
Хөдөө орон нутагт амьдардаг залуу гэр бүлийн нийгмийн хамгааллын асуудалд анхаарах хэрэгтэй
Эрчүүдийн эрүүл мэнд, дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд боловсролын суурь шатнаас нь анхаарах шаардлагатай. Гэхдээ хамгийн чухал, тэднээс шалтгаалахгүй нэг зүйл нь нийгмийн хамгааллын асуудал юм. Нийгмийн хамгааллын үйлчилгээний дийлэнх нь эмэгтэйчүүдэд хандсан байдаг. Иймээс жендерийн асуудалд ялгавартай хандахгүйгээр тодорхой хуулиудыг шинэчлэх нь зүйтэй.
Мөн ялангуяа хөдөө орон нутагт амьдардаг залуу гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулах цаг хэдийнээ болсон. Ядаж л хүүхдийг тухтай, харуул хамгаалалттай орон байраар хангаад, сурч хөгжих нөхцөл боломжийг нь бүрдүүлээд өгчихвөл ээжүүд хүүхдүүдээ дагаж сумын төв бараадах шаардлагагүй.
Мэдээж эцэг, эхчүүд хүүхдээ багш, ажилчдад даатгаад орхиж болохгүй. Гэхдээ малчдын хувьд амьдралын эрхээр малаа дагахаас өөр аргагүй байдалд байна.
Дотуур байранд амьдарч байгаа хүүхдэд эцэг, эхийн хайр, насанд хүрэгчдийн анхаарал халамж хэрэгтэй. Энэ бүх үүргийг тухайн дотуур байранд ажиллаж байгаа багш, ажилчдад өгч байх ёстой. Үгүй бол үр дагаварт нь айл гэрийн ноён нуруу болсон аавууд эрүүл мэндээрээ хохирсоор байгааг ойлгох хэрэгтэй.
Н.УЯНГА
Хуваалцах:
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
33 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
18 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.