0
"Оюу Толгой"-н гүнийн олборлолтын өсөлт үргэлжилсээр байгаа бөгөөд олборлосон зэсийн хэмжээ 2023 оны хоёрдугаар улиралд 23 хувиар өссөн байна. Тус хамт олон энэ улиралд гүнийн уурхайгаас 2.02 хувийн зэсийн агууламжтай 1.5 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.37 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.3 сая тонн хүдэр олборложээ.
"Оюу толгой" 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500 мянган тонн (цэвэр металл)-д хүргэх бизнесийн зорилтдоо хүрэхийн төлөө гүнийн уурхайгаа аюулгүйгээр ахиулан ажилласаар байгаа аж.
Тус хамт олон 2024 оны хоёдугаар улирлын байдлаар 5.2531 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн бол 46.884 унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ. Тайлант улиралд гүнийн уурхайд хөндлөн малталтын 7555 метрийн ахиц гаргасан байна.
Гүнийн уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд энэ улиралд 14 хүдэр булгуурыг тэсэлжээ. Улмаар Панел 0 олборлолтын түвшний нийт хүдэр буулгуурын тоо 114 болсон байна.
Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж, хоёрдугаар улирлын эцэст 97 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж буй бөгөөд 2024 оны хоёрдугаар улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгах төлөвтэй байгаагаа мэдээлэв.
Анхдагч бутлуур 2-ын барилгын ажил хэвийн үргэлжилж, 2025 оны эцэс гэхэд дуусах төлөвлөгөөтэй аж.
Гүнийн уурхайн бүтээн байгуулалтын хувьд хэд хэдэн томоохон дэвшилд хүрч чаджээ. Онцлон дурдвал, босоо амын баг агааржуулалтын урд ба хойд амыг гүний уурхайтай амжилттай холбосон байна.
Уг хоёр босоо амны нэвтрэлтийн ажилтай холбоотой дэд бүтцийг амжилттай гарган авч, одоогийн байдлаар агааржуулалтын хойд амны сорох сэнс болон урд амны агаар халаагчийг холбох ажил өрнөж байгаа аж.
Энэхүү хоёр босоо ам нь гүнийн уурхайн агааржуулалтыг нэмэгдүүлж, улмаар гүнийн уурхайн үйлдвэрлэл ирэх жилүүдэд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг бүрдүүлэх юм байна.
НИЙЛБЭР ДҮНГЭЭР 2010 ОНООС ХОЙШ НИЙТ 44 ИХ НАЯД ТӨГРӨГ БУЮУ 17.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ТАТВАР, ХУРААМЖ ХЭЛБЭРЭЭР ТӨЛЖЭЭ
Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийг 0.12 үзүүлэлттэйгээр гүйцэтгэж, 200,000 хүн/цаг тутамд 0.20-с бага байлгах зорилгоо биелүүлжээ.
Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол Оюу толгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2024 оны 2-р улиралд 0.33 шоо метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.
Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтнуудын 23.3 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 44 их наяд төгрөг буюу 17.9 тэрбум ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төлжээ. Үүнд үндэсний ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
Хоёрдугаар улирлын байдлаар 889 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 588 нь дотоодын ханган нийлүүлэгч байжээ. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90.7 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
Д.ТУЯА
Хуваалцах:
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
33 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
18 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.