0
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас залуучууд уушгины үжил болж хүндэрч ирэх, амь нас нь эрсдэлд орох тохиолдол нэмэгдэх болсон байна. Энэ талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Уушги, харшил судлалын төвийн уушги, харшлын их эмч Г.Анхболдоос тодрууллаа.
"СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМ БОДИС УУШГИЙГ МАШ БОГИНО ХУГАЦААНД ГЭМТЭЭДЭГ"
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ жил тутам нэмэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж анхааруулдаг. Энэ төрлийн эм бодис нь зөвхөн сэтгэцэд нөлөөлж, донтолт үүсгээд зогсохгүй бие махбодод маш хор хөнөөлтэй. Сэтгэцэд нөлөөт эм бодисыг залуучууд дур мэдэн хэрэглэж, судсаар тарьсны улмаас цусны халдвар авч, үжил үүсгэж байна.
Учир нь, хүний биеийн арьсны гадаргуу, бохир орчинд MRSA буюу антибиотикт тэсвэртэй бүлгийн стафилококк ауреус бактерийн халдвар байдаг. Халдвар хамгааллын дэглэмгүй, бохир орчинд, өөрөө дур мэдэн судсаар сэтгэцэд нөлөөт эм бодис тарьж хэрэглэхэд цусанд халдвар орж, улмаар хүнд хэлбэрийн цусны халдвар, үжил болдог.
Уушгинд үжлийн хатгаа үүсэх нь маш аюултай. Уушгины энд тэнд голомтот хөндий үүсгэж, амьсгалын дутагдалд оруулах, цаашлаад үхэлд хүргэх хүртэл эрсдэлтэй учраас анхаарал хандуулах шаардлагатай болоод байгаа юм.
Яг ийм байдлаар халдвар авч хүндэрсэн тохиолдол сүүлийн таван жилд манай тасагт нэлээд ирэх болсон. Тэр дундаа залуу насны хүмүүс байгаа нь харамсалтай.
2020 онд АНУ-д хийсэн судалгаагаар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас 66 мянган хүн амьсгалын дутагдалд орж нас барсан гэдэг тоо бий. Мөн олон улсад хийсэн судалгаанаас харахад, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, судсаар тарьсан хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад уушгины хүнд хэлбэрийн хатгаагаар өвдөх эрсдэл 10 дахин өндөр байдаг.
Сэтгэцэд нөлөөт эм бодис уушгийг маш богино хугацаанд гэмтээдэг. Цусанд халдвар орсон бол хүндрэл нь цаг минутаар нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүй оройтвол амь нас ч эрсдэх аюултай. Ингэж хүндэрсэн тохиолдлууд нас баралтаар дуусах нь их байдаг.
Сэтгэцэд нөлөөт эм бодисыг хэрэглэсэн арга замаас шалтгаалж хамгийн түрүүнд амьсгал, зүрх судасны төвийг дарангуйлдаг учраас амьсгалын дутагдалд орох, амьсгалын замаас цус алдах, архаг бронхит амьсгалын замын үрэвсэл, уушгины цочмог гэмтлүүд, эмфизем, зүрхний асуудал үүсгэдэг.
Эмнэл зүйд ханиалгах, амьсгаадах, цэр гарах, цээжээр өвдөх, цаашлаад уушгинаас цус алдах, цустай ханиах шинж тэмдэг илэрнэ. Уушгинаас цус алдах нь маш аюултай бөгөөд тогтооход хүндрэлтэй. Богино хугацаанд амь нас эрсдүүлдэг. Тиймээс ийм анамнезтай залуу хүмүүсийг яаралтай ялган оношилж дотрын эмч, уушгины эмч, сэтгэцийн эмч хамтарсан үзлэг хийж, баг болж ажиллаж байж эмчилдэг.
Хэдийгээр эмчилгээ авч, амь аврагдах боловч цаашид уушгинд сорвижилт үүсгэж, амьсгалах талбай багасах, архаг хүндрэл үүсгэдэг, үлдэц урхаг ихтэйг анхааруулах байна.
Э.ЭГШИГЛЭН
Хуваалцах:
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
12 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.