0
Монголчууд эрт дээр үеэс адуун сүргээ дээдэлж, бэлгэдэн хүндэтгэдэг уламжлалтай ард түмэн. Тиймдээ ч унагаа тамгалахдаа олон зочин гийчин урьж, найр хийн дуулж хуурдан, нэг өдрийг өнгөрүүлдэг. Тус уламжлал нутаг нутагт өөр байдаг аж.
Энэ удаа бид унага тамгалах ёс заншлын талаар сурвалжлахаар Төв аймгийн Аргалант сумын малчин айлыг зорьсон юм.
Унага тамгалахын өмнө зэлний хажууд гал түлж, тамгаа улайсгав. Унагыг хөдөлгөөнгүй болгон барьсны дараа тамгалах ёстой. Улайсгасан тамгыг унаганы гуя, хааны өргөн булчинд дарав.
Тус ёс уламжлалын талаар гэрийн эзнээс асуухад, "Унагыг тамгалдаг учир нь адуугаа тамгаар нь ялгаж танихаас гадна тамгалсан өдрөөс эхлэн “Манай адуун сүрэг болж байна” гэсэн баталгааг илэрхийлдэг. Ингэхдээ намрын адаг сард малын тарга тэвээрэг гүйцэх үеэр бар өдөр тамгалдаг" хэмээв.
Унагаа тамгалахдаа “тамга тасам болог” хэмээн ерөөдөг бөгөөд энэ нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учир бэлгэдлийн үг ажээ.
Дуусгаад тамгаа хувинтай айргандаа дүрж, хүмүүст амсуулан, гэртээ оруулж хоймроо тавьж байгаа харагдав. Унага тамгалахад оролцсон хүмүүсийг урин, айл хотлоороо айраг ууж найрлангаа адуун сүргээ холхон бэлчээж байгаад хүн бүр унага зүслэн, зэлнээс нь тавьж уралдууллаа. Энэ нь тухайн хүний хийморь лундааг үзэж байгаа хэрэг юм.
Адууны тамга нь олон янз байдаг бөгөөд саран тамга гэхэд дан, давхар, хөвчтэй, нартай, саран дэвсгэртэй, чандмань, онгин гээд арваад төрөл байдаг. Хас тамга нь үргэлж мөнхөд тасралтгүй оршин байхын бэлгэдэл агуулсан байдаг ажээ. Харин саран тамга нь өеөдмөл саран мэт өнлөг, хавлаг байхыг бэлгэддэг аж.
Тамганы найранд уригдсан зочид гэрт орон айраг сөгнөн дуулж хуурдан, хамгийн ахмад настайгаасаа эхлээд ерөөл айлдацгаана.
Эрдэмтэн судлаачид 1000 гаруй янзын тамга дүрсийг Монголын өргөн уудам нутаг дээрх хад чулуунуудаас олж илрүүлсэн байдаг аж. Улмаар нүүдэлчдийн соёл, итгэл бишрэл, бэлгэдлийг ихэд шингээжээ.
Хамжлагат нийгмийн үед ноёд баячууд адуу малдаа дардаг дүрсийг “тамга”, жирийн эгэл ардууд адуугаа тамгалах эрх авч малдаа дардаг дүрсийг “тэмдэг” хэмээн нэрлэж байжээ.
Б.САРУУЛ
Хуваалцах:
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
7 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.