0
Монголд 4200 орчим багшийн сул орон тоо байгаа аж. Иймд багшийн дутагдлыг богино хугацаанд хурдтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа учраас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэргэжилтнүүдийг 45 хоногийн сургалтад суулгаж, багшлах эрхийн үнэмлэх олгох журмыг баталсан юм.
Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой хэмээн салбар яамнаас үзэж байгаа юм.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр:
тус асуудлын талаар багш нар болон иргэд байр сууриа илэрхийлсээр байна.
“Өнөөдрийн багш нарын ажлын ачааллыг бууруулах гээд ирээдүйгээ баллаж болохгүй”
-Боловсролын салбар гэдэг улс оронд хамгийн чухал салбар. 45 хоногийн дотор багш бэлтгэчихдэг бол хүн болгон л багш болно шүү дээ. Тэгэхээр үүнийг тэнэг асуудал гэж бодож байна. Яагаад гэхээр би өөрөө 20 жил багшилж байгаа хүн. Тиймээс энэ бол аймшигтай гунигтай асуудал гэж үзэн маш их эсэргүүцэж байгаа. Ажлын ачаалал зарим тохиолдолд буурах л байх. Гэхдээ ачааллаа бууруулна гээд хожим нь үр дүн нь юу байх вэ гэдэг л асуудал. Тэгэхээр өнөөдрийн энэ ажлын ачааллыг бууруулахын төлөө ирээдүйгээ баллаж болохгүй.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, багш Д.Батсүрэн:
-Би үүн дээр санал нийлэхгүй байна. Багш нарыг үнэлэх үнэлэмж манай оронд бага байна. Тэгэхээр багшийн үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Тэгж байж сургалт, үйл явц сайжирна. Багш, эмч нарын цалинг нь өндөр болгоод, хариуцлагатай амжилт нэхэх ёстой.
Одоогоор багш нарын ачаалал их байгаа нь үнэн. Тухайлбал, Ханийн материалын сургууль гээд зарим сургуулиуд оройн цагаар хичээл орж байна. Хүүхдүүдийг их оройтуулж болохгүй. Тэгэхээр багшийн ажлын ачаалал их, анги танхим дутмаг байна.
Багшийн цалин Монголд 1.4 сая төгрөг, Японд 8-16 сая төгрөг байна
Монголд багшийн дундаж цалин 1.4 сая төгрөг. Орон нутагт ажиллаж байгаа багш нар нэмэгдэл 20 хувь авдаг. Үүнээсээ нийгмийн даатгал зэргийг хасаад гар дээрээ нэг сая төгрөг авч байна. Гэвч энэ нь ахуйн хэрэгцээнд хүрэлцдэггүй аж.
Японд багшийн жилийн дундаж цалин 166 сая төгрөг байдаг аж. Нийтдээ 15 жил ажилласан бага ангийн багшийн цалин нэг жилийнх нь 47600 ам.доллар байдаг бол бусад орнуудынх дунджаар 40600 ам.доллар байдаг аж. Тодруулбал, багшийн дундаж цалин 8-16 сая төгрөг юм.
Харин Хятадад сүүлийн 35 жилийн хугацаанд хятад багш нарын мэргэжлийн чансаа чадвар эрс сайжирсан. Бага, дунд боловсролын сургуульд багшилдаг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй багш нарын эзлэх хувь энэ хугацаанд 61.59 болон 80.59 хувиар өсжээ. Мөн сүүлийн 35 жилийн хугацаанд багшийн цалин нэмэгдэж, энэ хэрээр нэр хүндтэй ажил болж байгаа аж. Тодруулбал, багш нарын цалингийн үнэлгээ 1980-аад оноос нэмэгдэж 12 сая төгрөг болжээ. Ингэснээр Хятадын хамгийн сайн цалинтай 19 ажлын байрны жагсаалтын долоодугаар байрт орсон байна.
Энэ нь багш мэргэжлээр сурч, төгсөх хүмүүсийн тоо нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Мөн 5-9 жил ажилласан бага ангийн багшийн цалин, урамшуулал нийлээд жилд 284 мянган юань буюу 142 сая төгрөг байдаг ажээ.
Люксембургийн багш нар сард 20 сая төгрөгийн цалин авдаг
Люксембургийн дунд сургуулийн багш нар дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг аж. Тодруулбал тэдний жилийн дундаж цалин нь 67841 евро буюу 251 сая төгрөгийн цалин авдаг байна. Харин сарын дундаж цалин нь 5653 евро буюу 20 сая төгрөг юм. Мөн энэ улсын багш нарын цалингийн доод хэмжээ нь жилд 50184 евро бол дээд хэмжээ нь 88524 еврод хүрдэг ажээ.
2022 онд Л.Энх-Амгалан Боловсролын сайд байх үедээ 700 гаруй хуурамч дипломтой багш нарыг ажлаас нь чөлөөлсөн. Мөн 2023 онд 3000 орчим хуурамч дипломтой багш ажиллаж байгаа талаар мэдэгдэж байсан ч ажиллах хүчний хомсдол үүснэ хэмээн халж чадаагүй. Тэгвэл эдгээр багш нараа тус сургалтад хамруулах боломж нөхцөлийн талаар одоогийн салбарын сайд П.Наранбаяр огт дурдаагүй юм.
Иргэн Н.Батбилэг:
-Боловсролоо сайн эзэмшсэн хүн болох л байх. Хэр зэрэг боловсрол эзэмшүүлсэн юм гэдгээс л шалтгаалах байх даа. Муу хүн бол 45 хоногийн хугацаанд юм сурахгүй шүү дээ. Хэрэв боловсрол эзэмшүүлчихвэл ачаалал буурна гэж бодож байна. Хотын багш нарын ажлын ачаалал арай их санагддаг. 45-50 хүүхдэд нэг багш боловсрол эзэмшүүлж чадах уу.
Иргэн н.Баяр
-Энэ бол утгагүй зүйл. Багш гэдэг чинь дуртай болгоных нь хийгээд байдаг ажил биш шүү дээ. Багш болоход 5-6 жил сурна. Магистр, доктор болно. Тэгж байж хүнд юм заана уу гэхээс зүгээр нэг захын курсийн хүн заагаад нэмэргүй.
Цэцэрлэг болон ЕБС-д ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай тус сургалтыг хамтарч зохион байгуулах юм. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээг авна.
Багшлах эрх олгох сургалтын багш нь журамд заасны дагуу боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байна.
Боловсролын ерөнхий газраас тус сургалтыг зохион байгуулах бөгөөд одоогоор сургалтын төлбөр нь тодорхой болоогүй байгаа юм.
Н.УЯНГА
Хуваалцах:
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
10 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.