dobu.mndobu

Өнөөдөр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ

0

НийтлэлчАдмин

Огноо2024-09-26

Өнөөдөр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ
Өнөөдөр /2024.09.26/ орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр албан ёсоор эхлэх юм.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд хуулийн дагуу санал хураалт болохоос нэг өдрийн өмнө зогсооно. Тиймээс аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас сонгуулийн сурталчилгааг албан ёсоор зогсоох юм.

Улмаар сонгуулийн санал хураалт ирэх 10 дугаар сарын 11-ний өдөр болно.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм. 
Б.САРУУЛ 

Хуваалцах:

|
Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.