0
Огноо2024-02-07
Нийслэлийн Засаг даргын Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай A/242 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн зарим байршилд ажиллалаа.
Тэрбээр “Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдгаас 976 нь нийтийн эзэмшлийн талбайд байдаг. Эдгээрээс 803 талбайд стандарт хангуулах шаардлагатай бөгөөд 173 нь стандартын шаардлагыг 70 хувиас дээш хангасан байна. Сүүлийн жилүүдэд тоглоомын талбайд гэмтэж, эмнэлгийн тусламж авсан хүүхдийн тоо өссөн. Тухайлбал, 2022 онд энэ тоо 2453 болж нэмэгдсэн байна. Хүүхэд, багачуудын аюулгүй байдлыг хангахын тулд тоглоомын талбайн стандартыг хангуулахад цаашид анхаарч ажиллана. Монгол Улсад мөрдөж буй хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлагын дагуу ашиглалт, хамгаалалтыг тухайн тоглоомын талбайн газар эзэмшигч хариуцах ёстой ч үүнийгээ биелүүлдэггүй. Хүүхдийн тоглоомын талбайг ихэвчлэн нэг удаагийн хөрөнгө оруулалтаар бариад орхидог. Иймд тоглоомын талбайд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хариуцах эзэн олддоггүй. Үүнээс болж хүүхдүүд эрсдэлд ордог. Иймээс хүүхдийн тоглоомын талбайн эзэмшигчийг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно" хэмээлээ.
Мөн Хотын стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од:
-Тоглоомын талбайд хүүхэд бэртэж, гэмтэх эрсдэл өндөр байна. Урьдчилсан байдлаар хяналт, шалгалт хийхэд төвийн зургаан дүүргийн хүүхдийн тоглоомын 474 талбайд зөрчил илэрсэн. Тодруулбал, насны ангиллаар төрөлжүүлээгүй, авто замаас зургаан метрээс бага зайд байгуулсан, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй, тоног төхөөрөмж эвдэрч хуучирсан, бэхэлгээгүй, засвар арчлалт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил түгээмэл илэрч байна. Мөн тоглоомын талбайн гадаргуу нь уналтын хүчийг саармагжуулахаар байх, боолтын толгой, эрэг шураг зэрэг холбох эд ангийн ил харагдах хэсэг нь далдлагдсан, эсвэл хамгаалагдсан байх ёстой гэлээ.
Хуваалцах:
Тавантолгой түлш ХХК-тай холбоотой дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Ямар аймар харлуулдаг юм бэ, та нар манай дүүг хамгаалж чадахгүй"
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монголын хуульчдын холбоо О.Одбаярт туслахаар болжээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Капитал банкны хэрэгт НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан холбогдож, С.Эрдэнэ уснаас хуурай гарсан уу
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Идэр есийн гэмээр энэ хүйтэнд "Хүчит шонхор"-ыг зорих шаардлагагүй боллоо
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Санан тунхаглах ирээдүй" Карл Попперын мэтгэлцээний УАШТ-д 128 баг бүртгүүлжээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Оросын олзноос суллагдсан Украин цэргүүд эх орондоо ирлээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны дамжин суултын талаар асуутал "Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу" гэж загнажээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ж.Батзанданг стратегийн ордод хэлэлцээр хийх БЭТ-өөр томилжээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрдэнэмандал сумын 100 жилийн ойн барилдааны бүртгэл эхэллээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баян-Өлгий, Завхан, Увс аймгууд зудын өндөр эрсдэлтэй байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.