0
Огноо2024-06-26
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд авто зогсоол шинээр байгуулах, зам засах, суурийн тэгшилгээ хийх ажлууд тус тус үргэлжилж байна. Мөн сур харвааны талбай, шагайн харвааны асар болон ойр орчимд тохижилт, засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд худалдаа үйлчилгээ явуулах байршлын зураглалыг урьдчилсан байдлаар гаргасан. Төв цэнгэлдэх хүрээлэнд 250 худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоно. Үүнээс 125 жижиг дунд үйлдвэр эрхлэгч, 28 зөөврийн түргэн хоолны үйлчилгээ, 17 хүнсний худалдаа байна. Харин 188 хоолны үйлчилгээ байхаар төлөвлөсөн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд Нарантуул захыг нүүлгэж ирэхгүй. Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болж буй баяр наадмын арга хэмжээг шууд үзэх боломжоор хангах үүднээс гадна талбайд дэлгэц байрлуулна” гэлээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг найруулагч Ц.Батнайрамдал, Г.Маргад-Эрдэнэ тэргүүтэй баг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ жил “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”, “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“, “Их монголын аураг орд”, “Дэлхийн нийслэл Хархорум”, “Түүхийн хүрдэн”, “Замбативийн жаргал” гэсэн долоон бүлэгтэй зохиолын дагуу үзэгчдэд хүргэнэ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг нь хүн төрөлхтний үүслээс эхлэн тэдний хэрэглэж байсан хэрэглэгдэхүүн, Монгол орны хадны сүг зургаар дүрслэгдэн олдсон олдмол судалгаануудыг инновац болгон мөн Монгол үндэсний язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт найруулсан энтертайнмент, мюзикл дэг найруулгаар хийж байгаагаараа онцлог гэдгийг найруулагч Ц.Батнайрамдал хэлж байв. Харин хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч Х.Хашхүү, ерөнхий продюсероор Үндэсний урлагийн их театрын Г.Цоггэрэл нар ажиллаж байна.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд урлаг соёлын нийт 12 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлуудыг хангаж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачлаагаар долоодугаар сарын 10-ны өдөр төв талбайд талбайд Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг нийтийн хүртээл болгоно.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар “2024 оны Үндэсний их баяр наадамд барилдсан 32 бөх, үндэсний сурын 16 харваачдаас авах шинжилгээний сорьц, сорьцын хариуг шуурхай гаргуулах, ил тод байдлыг хангах үүднээс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид шинжилгээг хийлгэхээр ярилцаж байна. Ингэснээр шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах боломж бүрдэнэ. Энэ асуудлаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороотой хамтран ажиллахаа илэрхийлсэн” гэв. Мөн Хүй долоон худагт 13 ширхэг экобус, 30 ширхэг Контейрэн нойл, 10 ширхэг зөөврийн нойл ажиллуулахаар төлөвлөсөн юм. Мөн Хүй долоо худгийн авто замыг засварлах бөгөөд морины гараа бариа, хэмжилт хийх талбайд төлөвлөгөөт ажлууд 70 хувьтай үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, аливаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, алба хаагч, ажилтны ажил, ачааллыг хөнгөвчлөх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, “Монгол наадам” цогцолборын орчимд теле хяналтын камер, зөөврийн авто хаалт суурилуулахаар бэлтгэл ажил хангаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 20 цэгт 49 камер, Хүй долоон худагт 15 цэгт 25 камер суурилуулна.
Харин баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбар, автомашины зөвшөөрлийг www.enaadam.mn сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс худалдаалахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тасалбар бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг мэдээлэл бүхий QR код байрлуулж мэдээллийг хүргэнэ.
Хуваалцах:
Капитал банкны хэрэгт НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан холбогдож, С.Эрдэнэ уснаас хуурай гарсан уу
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Идэр есийн гэмээр энэ хүйтэнд "Хүчит шонхор"-ыг зорих шаардлагагүй боллоо
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Санан тунхаглах ирээдүй" Карл Попперын мэтгэлцээний УАШТ-д 128 баг бүртгүүлжээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Оросын олзноос суллагдсан Украин цэргүүд эх орондоо ирлээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны дамжин суултын талаар асуутал "Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу" гэж загнажээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ж.Батзанданг стратегийн ордод хэлэлцээр хийх БЭТ-өөр томилжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрдэнэмандал сумын 100 жилийн ойн барилдааны бүртгэл эхэллээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баян-Өлгий, Завхан, Увс аймгууд зудын өндөр эрсдэлтэй байна
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Капитал банкны Б.Ундармаа НДС-ийн өр төлбөрт хураалгасан үл хөдлөхүүдээ буцаан худалдан авч эхэллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуурга шуурна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.