Хэрлэн голын хайрганы карьерын олборлолтыг 2023.05.03-ны өдөр бүр мөсөн зогсоож. 2023.05.09-ний өдрөөс нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ. Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газар, Экологийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг хайрганы карьерын их устай хэсгийг нуур болгон нөхөн сэргээж, тохижуулах төсөл боловсруулахаар ажиллаж эхэлсэн байна.1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27,89 га талбайтай болоод буй юм. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байршилтай энэхүү хайрганы карьер нь Хэрлэн голын хамгийн тулгамдсан асуудал гэж үзэн онцгой анхаарч ажиллахаар  болжээ.Энэ ажлыг “Монгол Улсын хэмжээнд жишиг нөхөн сэргээлт болгох зорилт тавин ажиллахаар болсон” гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу