Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон бусад төлөөлөл Дархан-Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа.
Тус компани 2001 оноос үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дотоодын 1000 гаруй тариаланчаас 812 тэрбум төгрөгийн улаанбуудай худалдан авч, 1.4 сая тонн улаанбуудай тээрэмдсэн амжилттай ажиллаж байгаа юм.Хоногт 230 тонн, 10 гаруй төрлийн гурил, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байгаа төдийгүй цаашид экспортлох бүрэн боломжтой. “Дотоодын хэрэглэгчдийг хүнсээр хангаад зогсохгүй дэлхийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхийн төлөө ажиллах”-ыг Ерөнхийлөгч уриалсан юм.
Тус компани хамгийн сүүлийн үеийн эко горимтой Алапала брэндийн босоо технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. 100 хувь автомат энэхүү технологи нь цахилгаан зарцуулалтыг 25 хувь, цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг байгальд ээлтэй төхөөрөмж ажээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу