Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сурчхаад мэргэжлээрээ ажилладаггүй 63 хүний жагсаалтад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Одын нэр байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ

Тодруулбал, Бат-Эрдэнийн Идэр-Од нь 2006-2010 оны хооронд АНУ-ын Канзасын их сургуульд  Нисэхийн инженер мэргэжлээр суралцахдаа Иргэний нисэхийн ерөнхий газраас тэтгэлэг авсан байгаа юм. Гэвч мэргэжлээрээ ажилладаггүй. 

Тэгвэл энэ тухайгаа тэрбээр “Миний бие 100 хувь АНУ-ын талын сургалтын төлбөрийн тэтгэлгээр таван жил нисэхийн инженер мэргэжлээр сурч төгссөн. 

Харин нялх байхдаа нисгэгч аавыгаа онгоцны ослоор алдсанаас хойш байгууллагаас нь нэг ч тэтгэмж авч байгаагүй. Тийм учраас оюутан байхдаа 5,911 ам.долларын дотуур байр, эрүүл мэндийн даатгалын тэтгэмж нисэхээс авсан. 

Төгсөөд МИАТ компанид инженерээр гурван жил ажиллаад, ЖДҮ эрхэлж, 180 гаруй чанартай ажлын байр бий болгосон билээ. 

Сонгууль дөхөөд ээжийн маань эсрэг улс төрийн дайралт, харлуулах ПР их байгааг ойлгож байгаа. Гуйвуулж сэвж байгаа” гэжээ.  

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу