Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчмын таван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

Хур тунадас: Долоодугаар сарын 7-нд шөнөдөө бага зэргийн, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Түүнчлэн 8, 9-нд шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Харин  10-нд өдөртөө, 11-нд шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө бороо орох төлөвтэй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Долоодугаар сарын 7-ноос дулаарч шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу