Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сурагчийн дүрэмт, хувцас, хичээлийн хэрэглэлийн худалдаа нийлүүлэлт чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж эхэлжээ.

Уг ажил өнөөдрөөс буюу наймдугаар сарын 16-наас эхлэн 30 хоног үргэлжлүүлэхээр болжээ.

Шалгалтад сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн импортлогч, дотоодын үйлдвэрлэгч аж, ахуйн нэгжүүд болон өргөтгөсөн худалдаа, зах худалдааны төвүүдийг хамруулах аж. 

Хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн арга хэмжээ авч ажиллана гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу