2023-2024 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 175 сургууль, насан туршийн боловсролын гурван төв гээд нийт 178 байгууллагад зарлагдсан багш, ажилтны сул орон тооны жагсаалтыг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. 

Үүнээс харахад багш мэргэжлийн эрэлт өмнөх жилүүдийн адил их хэвээр байна. Тодруулбал, нэг сургуульд дунджаар 15 орчим багш ажилд авах зар тавьсан байгаа юм. Харин хамгийн их сул орон тоо гарсан байгууллага нь Сүхбаатар дүүргийн 159-р сургууль байна. Тус сургууль энэ хичээлийн жилд нийт 94 багш, ажилтан ажилд авахаар зар тавьжээ. Үүнээс 61 нь багшийн орон тоо байна. Тэр дундаа бага ангийн багшаар 24 хүн авахаар зарлажээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сул орон тооны мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

3 САНАЛ

  1. Бүгдээрээ наад балга цай, атга будааны цалинтай ажлаа хая оо. 12 жил багшилжээ. Өөрийнхөө төлөө хичээлээ, чармайлтаа, ажиллаа. Өнгөрсөн жил ажлаа сольсон уурхайд 3.5 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Хайран 12 жил… гэхдээ л сэтгэлийн мухарт цалин нэмэгдвэл буцаад багшилна даа гэсэн хогийн бодол тээж явдаг шүү.

  2. Багшийн энэ янзаараа явбал хэзээч нөхөхгүй бүр багшгүй ч болох нрсдэл бна. Цалин хангамж нийгмийн баталгаанаас гадна хүүхдээ өмөөрдөг эцэг эхчүүд хүмүүжилгүй эрх ярисан нөхдүүд ч бас багшиын ажлыг орхих шалтгааны 1 гэж боддог.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу