“Монгол орноор Чингис хаан киноны уран бүтээлчид аялсан нь” баримтат нэвтрүүлгийн төслийн багийнхан Монголд өнгөрсөн наймдугаар сарын 31-нд ирсэн бөгөөд есдүгээр сарын 25-ныг дуустал ажиллах юм.

Энэхүү баримтат нэвтрүүлгийн төсөлд Монгол, БНХАУ, ОХУ, Япон болон БНСУ зэрэг таван улсын уран бүтээлчид оролцож байгаа билээ. Тодруулбал, “Чингис хаан” олон ангит киноны найруулагч Ван Вэнжи, гол дүрийн жүжигчин Б.Баасанжав, Есүгэн хатны дүрийг бүтээсэн жүжигчин Номинхуа болон Чингисийн Есөн өрлөгт дүр бүтээсэн уран бүтээлчид юм.

Тэд харилцан туршлага солилцох, Монгол Улсын түүх, соёлыг олон улсад сурталчлах зорилготойгоор “Монголын нууц товчоо”-ны түүхэн дурсгалт газруудаар есдүгээр сарын 1-нээс 25-ны хооронд аялан, баримтат нэвтрүүлэг бүтээхээр төлөвлөжээ.

Үйл ажиллагааны хүрээнд “Чингис хаан” музейд маргааш (2023.09.13) 12.00 цагт тус киноны уран бүтээлчидтэй туршлага солилцох чөлөөт уулзалт арга хэмжээ зохион байгуулагдана.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу