Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 3-15-нд Дарьгангын Алтан овоо, Шилийн богдыг зорих жуулчдын тоо эрс нэмэгддэг. Цагаан сарын шинийн 3-наас тус чиглэлийг зорьж 4500 гаруй тээврийн хэрэгсэл замын хяналтын постоор дамжин орж иржээ.

Баруун Урт–Дарьганга чиглэлийн үндсэн зам цас ихтэйн улмаас хаалттай байгаа учир тойруу замаар зорчиж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас байнгын 2, түр 4 хяналтын постыг 24 цагаар ажиллуулж, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн замд замын хөдөлгөөний эсрэг ямар нэг хэрэг, зөрчил гараагүй гэж мэдээллээ.

Замын хяналтын пост шинийн 15-ныг хүртэл ажиллана. Зам саадтай, хоёр чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байгаа учир жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, батлагдсан зам маршрутаар зорчихыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу