Серби улсын нийслэл Белград хотноо өнөөдөр (2023.09.16) Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхэллээ. Энэ сарын 21-нийг дуустал үргэлжлэх энэхүү тэмцээнд өнөөдөр Монгол Улсын бөх зодоглоно. Тодруулбал, Н.Наранхүү (61кг), Э.Тэмүүлэн (70кг), Б.Бат-Эрдэнэ (86кг), М.Лхагвагэрэл (125кг) нар тус тус барилдана.

Эрэгтэйчүүдийн 10 жингийн барилдааны сугалаа:

-57 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Занданбудын Занабазар эхний тойрогт Беларусь Улсын тамирчин Шамела Дмитритэй

-61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү эхний тойрогт Хойд Македон Улсын тамирчин өсвөр үеийн ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Бесир Алили, Кубын Жосеф Андрес Силва нарын ялсантай

-65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга, Германы Александр Семисоровтой

-70 кг-ын жинд залуусын ДАШТ-ий хүрэл, U23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Энхтуяагийн Тэмүүлэн, Гүрж улсын тамирчин U23 хүртэлх насны Дэлхийн аварга Жеорж Элбиказетай учраа таарлаа.

-74 кг-ын жинд ОУХМ Олонбаярын Сүлдхүү, Серби Улсын тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболовтой

-79 кг-ын жинд ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, БНХАУ-ын Ли Пейлонтой

-86 кг-ын жинд залуусын ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, БНСУ-ын тамирчин Кан Деакютай

-92 кг-ын жинд U23 хүртэлх насны ААШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг, Израйл Улсын тамирчин Юри Калашников, Хажи Ражабау нарын ялсантай

-97 кг-ын жинд спортын мастер Балтмөнхийн Бадамдорж, Молдова Улсын тамирчин Раду Лефтертэй. Түүнийг ялвал жингийн шилдэг Снайдер түүнтэй барилдах магадлалтай.

-125 кг-ын жинд ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл, БНХАУ-ын тамирчин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Дэн Живэйтэй тус тус учраа таарлаа.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу