“Эмоци” продакшны хамт олон 10 жилийн ойдоо зориулан “Баян боол” уран сайхны кино бүтээсэн бөгөөд үзэгчдийн тоогоор Монголын кинотеатруудад дээд амжилт тогтоогоод буй.

Энэ удаад тус хамт олон тайзны уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах нь. Тодруулбал, “Эмоци” продакшныхан “Нэгэн зуны цэцэг” уянгын драмын жүжгийг олны хүртээл болгохоор бэлтгэлээ базааж байна.

May be an image of 4 people

Жүжгийн зохиолыг зохиолч Тодко Самсон бичсэн бол ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажиллаж буй. “Нэгэн зуны цэцэг” жүжгийг аравдугаар сарын 5-наас Соёлын төв өргөөнд тоглоно. Тасалбарыг TICKET.mn Цахим Тасалбар тун удахгүй…

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу