Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдлыг шалгаж байна.    Хотын стандарт, хяналтын газар, НБОГ, НЭМГГБХЗХГ, УБГ-ын байцаагч, мэргэжилтнүүд хороодын Засаг дарга нарын хамтарсан дэд ажлын хэсгийн хяналт шалгалтыг аравдугаар сарын 27-ноос эхлүүлсэн юм. Бүртгэл судалгааны мэдээллээр Улаанбаатар хотод нийтийн 705 байр байдгаас 665 нь хувь хүний нэр дээр үлдсэн дөч нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна.

Түүнчлэн, Цагдаагийн байгууллагад хүлээн авдаг гомдлын 80-90 хувийг нийтийн байруудын дуудлага эзэлдэг, гал түймрээс урьдчилан сэргийлэх анхан шатны багаж хэрэгсэлгүй, уурын зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаагүй, нэг байранд дунджаар 10-50 хүн амьдардаг байна. Мөн барилга битүүмж муу, хаалга, цонх, шат гишгүүр, агааржуулалт цэвэрлэгээ, бие засах газар маш муу, цахилгааны утас монтаж шаардлага хангахгүй дутагдлууд илэрчээ.

Эдгээрт үйлчлүүлэгч иргэний бүртгэл байхгүй, хүүхдийн хамгаалал алдагдсан хог их, бохир орчин нөхцөлд, амьдрах эрх нь зөрчигдсөн, хогны ангилан ялгах байгууламж савгүй гэх мэт байгаа аж. Тухайлбал: БЗД-ийн 6, 1, 7, 4, 30, 31 хорооны 210 нийтийн байрыг шалгахад дээрх зөрчлүүд нийтлэг илэрснийг Хотын стандарт, хяналтын газар мэдээлэв.

Иймд дэд ажлын хэсгүүд хяналт шалгалтын дүгнэлтээ ЗДТГ-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч ажлын хэсгийн ахлагчид хүргүүлнэ. Энэ дүгнэлтэд үндэслэн нийслэлд нийтийн байрны үйлчилгээ эрхлэх стандарт шаардлага, норм дүрэм болон зохицуулалтын талаар зөвлөмж гаргах аж.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу