ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцжээ. Энэхүү виртуал уулзалтыг хийхээр Шинэ Делид өнгөрсөн есдүгээр сард тохиролцож байв. Энэ удаагийн уулзалтын зорилго нь Энэтхэгийн удирдаж ажилласан жилийн хугацаанд “Их 20”-ийн бүлгийн хийсэн ажлыг нэгтгэн дүгнэж, дэлхийн өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх байжээ. Тэд хоёр сарын дотор илүү олуулаа болсон байна.

Газаас Украин хүртэл

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди юуны түрүүнд Ойрхи Дорнодын асуудлаар үг хэлжээ. Тэрбээр “Гол нь Израиль болон Хамас хоорондын мөргөлдөөн бүс нутгийн сөргөлдөөн болж хувирах ёсгүй” гэж онцолжээ. Тэрбээр өмнөх өдөр байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг өндрөөр үнэлээд, “Барьцаалагдсан хүмүүсийг суллаж буйд баяртай байна” гэж хэлсэн байна.

Владимир Путин уулзалтад оролцогчдын анхаарлыг Украины асуудал руу хандуулав. Тэрбээр “Зарим хамтран ажиллагсад “ОХУ-ын Украинд үргэлжилж буй түрэмгийлэлд цочирдсон” гэж хэллээ. Тийм ээ, мэдээжийн хэрэг, цэргийн ажиллагаа тодорхой хүмүүс, тодорхой гэр бүл, улс орны хувьд үргэлж эмгэнэл байдаг. Мэдээжийн хэрэг, бид энэ эмгэнэлт үйл явдлыг хэрхэн зогсоох талаар бодох ёстой.

Москва Киевтэй хэлэлцээр хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй” гэжээ. Путин “Орос биш, харин Украин хэлэлцээрээс татгалзаж байгаагаа олон нийтэд зарласан. Түүгээр ч барахгүй ОХУ-тай ийм хэлэлцээр хийхийг хориглосон зарлиг гаргаж, төрийн тэргүүн нь гарын үсэг зурсан” гэж онцолсон байна.

Тэрбээр “Бусад эмгэнэлт үйл явдлуудыг мартаж болохгүй” хэмээн уриалжээ. Тодруулбал, “2014 онд Украинд болсон цуст төрийн эргэлт, дараа нь Киевийн дэглэм Донбасс дахь ард түмнийхээ эсрэг хийсэн дайн? Энэ бүхэн цочирдмоор зүйл биш гэж үү? Палестин дахь энгийн иргэдийг устгасан явдал. Газын зурвас өнөөдөр цочирдохгүй байна гэж үү” хэмээн хэлсэн байна.

Дэлхийн хямралын үндэс юу вэ?

Оросын удирдагч дэлхийн эдийн засагт шинэ төвүүд бий болж байгаа нөхцөл байдалд анхаарлаа хандуулжээ. Тэрбээр хөрөнгө оруулалт, худалдаа, хэрэглээний үйл ажиллагаа Ази, Африк, Латин Америкийн бүс нутаг руу шилжиж байгаа талаар өгүүлсэн байна.

Путин “Дэлхийн эдийн засагт тулгарч буй асар их дарамт нь зарим улсын макро эдийн засгийн буруу бодлогын шууд үр дагавар юм” гэж дурджээ. Тэрбээр тахлын эсрэг тэмцлийг зөвтгөөд, “Эдийн засаг, банкны системд олон триллион ам.доллар, евро орж ирсэн нь мэдээжийн хэрэг дэлхийн инфляцийн огцом өсөлтийг өдөөж, хүнс, эрчим хүчний үнэ тэнгэрт хадсан. Энэ бол миний ярих зүйлийн гол цөм нь. Бидний үйлдэл Украинд шударга ёс тогтоох гэсэн оролдлого огт биш” гэжээ.

Мөн тэрбээр “Өрсөлдөгчийг устгахын тулд, өнгөрсөн жил “Норд урсгал”-ын хоолойг бөмбөгдсөн шиг терроризмын шууд үйлдлүүд зэрэг “шударга бус аргууд” ашигладаг.

ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудад хөгжиж буй эдийн засгийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид эдгээр тулгамдсан асуудлуудыг “Их 20” болон бусад олон улсын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхэд бэлэн байна. БРИКС-ийн холбоонд багтсан байгууллагуудын жин, нөлөөлөл мэдээж нэмэгдэж байна” гэж хэлсэн байна.

“Их 20”-ийн удирдагчид дэлхийн эдийн засаг, жендэрийн тэгш байдал, хиймэл оюун ухаан болон бусад олон зүйлийн талаар ярилцсан ч мэдээжийн хэрэг Ойрхи Дорнодын асуудал анхаарлын төвд байжээ. Тодруулбал, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Газын зурваст өрнөж буй үйл явдалд Израиль хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр “Тель-Авивын үйлдлүүдийг “өөрийгөө хамгаалах эрх”-ээр зөвтгөж болохгүй. Израиль хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна” гэж онцлон тэмдэглэсэн байна. Эрдоган “Эвлэрэл бол мэдээжийн хэрэг “эерэг үйл явдал” юм. Турк улс бусад улстай хамт Израиль-Палестины мөргөлдөөний хүрээнд аюулгүй байдлын шинэ бүтцийн хувьд батлан ​​даагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу