Алтан цомын тэмцээний хэсгийн шатанд оноолт таарсан Увс болон Орхон аймгийн багууд хэсгийн хоёр дахь барилдаанаа хийлээ. Хоёр аваргаар ахлуулсан Увс нуур галын бөхчүүд өмнөх тойрогт өрсөлдөгчөө 17-8-р ялсан бол Орхон аймгийн эсрэг энэ амжилтаа бататгаж хоёр дахь ялалтаа авлаа.
Увс нуур галаас Даян аварга Н.Батсуурь Аймгийн Арслан Э.Мөнх-Эрдэнэ нар 4 даваа авч Аварга П.Бүрэнтөгс улсын начин О.Түмэн аймгийн арслан Л.Энхсаруул нар 3 даваа авч багаараа жигд амжилт үзүүлэн хэсгээс гарах нь тодорхой болж байна. Харин Орхон аймгийн багаас улсын начин Ө.Батзул 4 даваа авч Хурц арслан С.Сүхбат аймгийн арслан Ч.Мөнхбат нар хоёр давааг нэмэрлэв. Ингэснээр Орхон аймгийн баг хэсгээс гарах магадлал тун бага болж байна. Өмнөх барилдаандаа Завхан аймагт ялагдаад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу