Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

Түүний орны томилгоог “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг томилсон байна.

Л.Элдэв-Очир нь 2016 онд УИХ-д Баянхонгор аймгаас нэр дэвшин, сонгогдож байсан юм. Товч намтрыг нь танилцуулбал,

Боловсрол:

1981 онд Нийслэлийн 41 дүгээр дунд сургууль

1986 онд Политехникийн дээд сургууль, цахилгааны инженер

Ажилласан байдал: 

1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга

1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захира

1996-1998 онд “MCS international” ХХК-ийн дэд захирал

1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал

2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-хийн гүйцэтгэх захирал

2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч

2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх

2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байжээ. 

Шагнал:

2003 онд Алтангадас одон

2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу