Чихрийн шижин гэж юу вэ? Хүний биеийн нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм.

Чихрийн шижингийн үед хүний цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог. Цусан дахь сахарын төвшин их байхын шинж тэмдэгүүд нь, их шээх, их уух ба идэмхий болдог аж.

Дэлхий дээр 2021 оны байдлаар нийт 540 мянган хүн чихрийн шижинтэй байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 643 саяд хүрнэ гэсэн тооцоолол бий. Харин Монгол Улсад 2023 оны байдлаар  2-р хэлбэрийн чихрийн шижингийн тархалт 10 хувь, 30-аас дээш насны хүмүүсийн 9.8 хувийг чихрийн шижингийн урьтал өвчин эзэлж байна. 

  • Жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож байна.
  • Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
  • Чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд.
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.

Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг.

Чихрийн шижин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?. Үүнд: 

  • Ам их хэмжээгээр цангах
  • Шээс ойр ойрхон хүрэх
  • Хараа бүрэлзэх
  • Ядарч, сульдах
  • Шалтгаангүй жин буурах

Хугацаа өнгөрөх тусам зүрх, нүд, бөөрний цусны судаснууд болон мэдрэлийн ширхгүүд гэмтдэг. Ийм учраас чихрийн шижинтэй хүмүүсийн зүрхний шигдээс, тархины харвалт болон бөөрний дутагдал болох эрсдэл илүү ихэсдэг. Чихрийн шижингийн улмаас нүдний цусны судаснууд гэмтэж, хараа алдах тохиолдлууд байдаг. Мөн хөлийн мэдрэл гэмтэж, цусан хангамж муудсаны улмаас хөлийн шарх үүсэж, хөлөө тайруулах ч тохиолдлууд байдаг.

Чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Эрүүл хооллох, сахарын агууламж ихтэй хүнс, чихэрлэг ундаанаас татгалзах
  • Хоолны хэмжээг зохистой тохируулах
  • Тогтмол дасгал хийх- өдөрт 30 минутаар 7 хоногийн 5 өдөр
  • Хоолондоо аль болох амтлагч хэрэглэхгүй байх
  • Биеийн жингээ зохистой хэмжээнд хадгалах
  • Мэргэжлийн эмчид тогтмол хянуулах
  • Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянаж, цусны даралт, холестеролын хэмжээг анхаарах

Чихрийн шижин өвчин нь олон төрөлтэй бөгөөд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн хэв шинж нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүсдэг байна. Тиймээс зөв хооллолт, хөдөлгөөн нь эм бэлдмэлтэй дүйцэхүйц эмчилгээний арга юм. Чихрийн шижин өвчний үед хэрэглэх 3 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Уг өвчний урьдал байдалтай үед сахрын хэмжээ нь 6,1-6,9-ын хооронд байвал өвчний тархалтыг зогсоож болдог. Тиймээс энэ үед нь эдгээх боломжтой буюу эрүүл дасгал хөдөлгөөн хийж жин хасах, эрүүл хооллолтын дэглэмээр энэ өвчнийг ялна гэсэн үг юм.

Чихрийн шижин өвчний үед хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний хүснэгт

Чихрийн шижин өвчний үеийн хоолны дэглэмийн зохицуулалт нь хүнсний гликемийн индекс дээр үндэслэгддэг. Энгийнээр тайлбарлахад, энэ нь хоол хүнсэнд агуулагдах сахар цус руу шингэх хурдыг тусгана гэсэн үг юм. Шингээлтийн хурд удаан байх тусам нойр булчирхай ачааллыг даван туулахад хялбар байдаг. Өндөр ГИ (гликемийн индекс)-тэй бүтээгдэхүүн – чанамал, жигнэмэг, бялуу зэрэг нь шингэх чадвар өндөр байдаг. Бага ГИ-тэй бүтээгдэхүүнд нь үр тариа, жимс зэрэг багтана. Иймд ГИ нь 55 хүртэлх хоол хүнс аажмаар задарч, цусан дахь сахарын хэмжээг бараг л нэмэгдүүлдэггүй байна.

Хоолны дэглэмийн гол зорилго нь өдрийн туршид ГИ багатай хоол хүнсийг илүү их хэмжээгээр тодорхой цагийн давтамжтай хувааж хэрэглэхэд оршино.

Цагаан талх, хар талх аль аль нь нүүрс ус юм. Алийг нь идсэн ч цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх бөгөөд ялгаа нь зөвхөн шингэх хурдад байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Цагаан талх арай их, хар талх арай бага шингэх хурдтай тул чихрийн шижин өвчтэй хүмүүс хүрэн талхыг илүүд үздэг хэмээн дотоод шүүрлийн тогтолцооны эмч нар тайлбарласан байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу