Их Британийн Батлан ​​хамгаалах яамны тэргүүн Грант Шаппс “Барууны орнууд ОХУ-ыг заналхийлдэггүй” гэж мэдэгджээ. Тэрбээр Польшид айлчлах үеэрээ “GB News” сувагт ярилцлага өгч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины цөмийн асуудлаарх мэдэгдлийн талаар дурдаад, байр сууриа ийн илэрхийлсэн байна.

Шаппс “Ялангуяа цөмийн зэвсгийн тухайд бол хариуцлагагүй явдал. Оросын төрийг огт заналхийлдэггүй. Миний байгаа Украин, Польш, тэдний баруун талд байгаа мужуудад л байгаа байх гэж би айж байна” гэж хэлжээ. Тэрбээр ОХУ Украины нутаг дэвсгэрээс цэргээ татах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Путин өмнө нь телевизийн сэтгүүлч Дмитрий Киселевтэй ярилцахдаа Оросын төрийн оршин тогтнолд заналхийлж, тусгаар тогтнолд хохирол учруулсан тохиолдолд цөмийн зэвсэг ашиглах боломжтой талаар мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: TASS, GB NEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу