Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ханын материалд баригдаж буй “Хүүхэд залуучуудын театр”-ын барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. 

“Хүүхэд залуучуудын театр” анх 1967 онд байгуулагдаж, үндэсний болон дэлхийн драмын шилдэг бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан ч 1991 онд хувьчлагдан үгүй болсон.

Өдгөө тус театр Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаагаа сэргээн, хөшгөө нээх гэж байна. Театр ашиглалтад орсноор иргэд хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ ойртож, тав тухтай, орчин үеийн хүүхэд залуучуудын театрын чиг хандлагатай байгууламжид соёлын үйлчилгээ авах боломж бүрдэх юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу