Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн (2024.04.24) ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд,

  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  • Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,
  • “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл,
  • “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, автомашин хийгээр цэнэглэх станцын барилга байгууламжид хяналт шалгалт зохион байгуулсан талаар,
  • Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар,
  • Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 35 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу