Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Заан цол хүртсэн Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат Доржхандын Хүдэрбулга, Монгол Улсын Харцага цол хүртсэн Төв аймгийн Баянчандмань сумын харъяат Эрдэнэбилэгийн Ууганбаяр нарт хүндэтгэл үзүүлэх Цолны мялаалга наадам өнөөдөр (2024.08.16) Төв аймгийн Зуунмод суманд болж байна.

Аймгийн ИТХ-ын Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар нар Монгол Улсын Заан Д.Хүдэрбулга, Монгол Улсын Харцага Э.Ууганбаяр нарыг гурван өрөө байраар мялаалаа.

May be an image of 6 people and text

Улаанбаатар хот дахь Өндөрширээт сумын нутгийн зөвлөл, “Батхаан транс” ХХК-ийн хамт олноос улсын заан Д.Хүдэрбулгыг Ланд крузер 300 загварын автомашинаар мялаав.

May be an image of 4 people, jeep, car and text

Дүнжингарав бөхийн дэвжээнийний хамт олноос улсын заан Д.Хүдэрбулгад 50 сая төгрөг, улсын харцага Э.Ууганбаярыг 30 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. 

May be an image of 12 people and text

Баянчандмань сумын ЗДТГ-аас Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Харцага цол хүртсэн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат Э.Ууганбаярыг 30 сая төгрөгөөр мялаав.

May be an image of 8 people and text

Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Заан цол хүртсэн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Д.Хүдэрбулгыг “Заамар өгөөмөр хайрхан” ХХК-ийн хамт олноос 5 өрөө байраар мялаалаа.

May be an image of 8 people and text

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу