УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон бусад албаныхан Чингэлтэй дүүргийн Камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэл төдийгүй Улсын хэмжээнд анхных нь болох энэ төвийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн  4  хороонд  359 камераар 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна.

2022 оны 10 дугаар сард Камержуулалт ажиллаж эхэлснээс хойш гэмт хэргийн гаралт 50 хувиар буурчээ. Иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд улсдаа жишиг болж буй төвийн үйл ажиллагаагаа  цаашид улам өргөжүүлнэ Ж.Сүхбаатар гишүүн хэллээ. Удахгүй 1000 камер суурилуулахаар дүүргийн удирдлагууд нь ажиллаж байгаа юм байна. Цаашид гэр хорооллын бүсэд камер  суурилуулж,  хүүхэд эмэгтэйчүүд харуй бүрий,  орой үдэш явахад аюулгүй байдлыг нь хангахад гишүүд дэмжиж ажиллах талаараа  санал  солилцжээ.

ЧИНГЭЛТЭЙД УЛС, НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТЭЭР ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА

Мөн гишүүд Чингэлтэй дүүрэгт өрнөж  буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ. Тус дүүргээс сонгогдсон гишүүдийн хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад дэмжлэг үзүүлэх талаар  дүүргийнхээ удирдлагуудад хэлжээ. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, жишиг эмнэлэг  сүндэрлэж,  Чингэлтэйчүүд  тав тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм байна. 

Мөн 10 дугаар хороог төв замтай холбох 4 эгнээ бүхий 1,6 км замын ажлын явцтай танилцжээ. Уг зам шинээр баригдах Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг төв замтай холбох юм. Чингэлтэй дүүрэгт улс нийслэлийн төсөв болон олон улсын байгууллагын санхүүжилтээр томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа нь энэ юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу