0
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоногийг энэ сарын 28-наас эхлэн арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэл зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан музейн ачаалал ихэсжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 21-27-ны өдрийн хооронд "Чингис хаан" музейгээр нийт 1657 хүүхэд үйлчлүүлсэн байна.
Үзмэртэй танилцсанаар үндэснийхээ түүх соёлын талаар илүү их мэдлэгтэй болж, түүхийн хичээлээ илүү бодитоор мэдрэх боломжийг бүрдүүлж байгаа талаар "Чингис хаан" музейгээр зочилж буй хүүхдүүд болон эцэг эхийн төлөөлөл хэлж байсан юм.
-Манайх сургуулийн насны нэг хүүхэдтэй. Өнөөдөр хүүхдүүдээ дагуулаад гэр бүлээрээ музей үзэх гэж ирлээ. Бие даалтын долоо хоногоор нь хүүхдүүддээ танин мэдэхүйн, өөрсдийнх нь насанд тохирох зүйлсийг үзүүлээд, дараа нь дахин түүхийн талаарх мэдээллийг нь лавшруулаад өгчих юм бол хүүхдүүдийг багаас нь эх оронч үзэлтэй болгох, түүх соёлыг сонирхох нэг боломжийг нь бүрдүүлж өгнө гэж бодож ирсэн.
Гадаад гэхээсээ өмнө хүүхдүүдээ Монголынхоо түүхийн дурсгалт газруудаар аялуулж, үндэсний дархлаа суулгах ёстой. Цаашлаад энэ талаар түүхийн хичээл дээр үзлээ гэхэд харсан зүйлтэйгээ уялдуулаад ургуулан бодох, логик сэтгэлгээнд нөлөөлөх олон талын ач холбогдолто. Тиймээс хүүхдийнхээ төлөө зорьж ирлээ.
Хичээлийн жил дөрвөн улиралтай байсныг гурав болгочихсон. Дундуур нь сурагчийн бие даалтын долоо хоног гаргахаар нэг талдаа хүүхдүүдийн тархи нь амарна. Нөгөө талдаа орон нутагт ч гэсэн музей байвал түүнийгээ үзүүлээд нар, салхинд гаргаад хүүхдүүдийнхээ тархийг амраах ач холбогдолтой юм байна.
"Бие даалтын долоо хоногийг 2 дугаар улиралд хийсэн бол илүү их зүйл мэдэж авах байлаа"
-Музейн бүх давхрыг үздээ. Миний олж мэдээгүй сонин содон зүйл их гарч ирсэн. Ялангуяа хамгийн их таалагдсан нь Хүннү, Их Монгол улс байсан.
Чингис хааны музей түүхийн хичээлтэй их холбоотой. Тийм ч учраас ингэж музей үзснээр түүхийн талаар мэдлэгтэй болоход минь илүү амар болж байна.
Миний бодлоор бие даалтын долоо хоногт багш болон ямар нэгэн хүний тусламжгүйгээр хүүхэд өөрөө бие даан суралцах ёстой. Тиймээс энэ хугацаанд ганцаараа бие даан хөгжих чадварыг илүү эзэмших байх.
Ирээдүйд би англи хэлтэй холбоотой мэргэжил эзэмшинэ гэж бодож байгаа учраас бие даалтын долоо хоногоо ашиглаж, англи хэлээ түлхүү сурахаар төлөвлөж байна.
Гэхдээ бие даалтын долоо хоногийг нэгдүгээр улиралд биш хоёрдугаар улиралд зохион байгуулсан бол илүү дээр байсан байх. Учир нь, хоёрдугаар улиралд илүү их зүйл мэдээд, судалчихна шүү дээ. Түүнийгээ бие даалтын долоо хоногоороо илүү сайн бататгах байсан байх.
Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн 4е ангийн сурагч Б.Зөөлөнцогт:
-Би өмнө нь музей үзэж байгаагүй. Анх удаагаа ээжтэйгээ хамт үзэж байна. Маш гоё мэдрэмж төрж байна.
Музей үзсэнээр би Чингис хааныг маш том гүрэн хариуцаж байсныг мэдэж авлаа. Мөн Өүлүн гоё дээл өмсөж, мөнгөн аяганд хоол иддэг байсан нь маш их таалагдсан.
Ирэх арваннэгдүгээр сард музейн найм, еспүгээр давхар нь нээнэ гэсэн. Тэр үеэр би дахиж ирнэ. Хүүхдүүдэд хандаж "Чингис хаан музейгээ заавал ирж үзээрэй" гэж хэлье.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Үзмэртэй танилцахаар музей рүү орж байгаа тохиолдолд 10 хүүхэд тутамд нэг харгалзах хүн дагаж явах аж.
Музейн тухай хуулийн дагуу 0-16 хүртэлх насны хүүхдүүд музейгээр хүссэн үедээ үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой байдаг.
Мөн музейн зүгээс ЕБС-уудтай хамтарч боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд хүүхдүүд ангиараа ирж, музейн үзмэртэй танилцах боломжтой юм.
Н.УЯНГА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Х.НУРЖАНАТ
Хуваалцах:
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Маргаашаас сайн дураар НДШ төлөх доод хэмжээ ₮106,920 болно
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Засгийн газрын гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧӨЛӨӨТ БӨХ: Азийн аваргаас М.Лхагвагэрэл мөнгө, Н.Батбилгүүн хүрэл медаль хүртлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Нутгийн зүүн хойд хэсгээр нойтон цас орж, цасаар шуурна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Иргэн цалин, орлогоосоо 1%-ийн татвар төлдөг болох тухай өргөдөлд 63 мянган иргэн гарын үсэг зуржээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Групп сунгахдаа заавал биеэр очих шаардлагагүй болно
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.