dobu.mndobu

Онцгой албан татварын тайлангаа илгээж дуусахад ДӨРВӨН ХОНОГ үлдлээ

0

НийтлэлчАдмин

Огноо2024-11-01

Онцгой албан татварын тайлангаа илгээж дуусахад ДӨРВӨН ХОНОГ үлдлээ

Онцгой албан татварын тайлангаа илгээж дуусахад дөрвөн хоног үлдлээ.

Тодруулбал Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдуулах онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч энэ сарын 5-ны өдрийн дотор татварын албанд тушаана.

Хэрэв та:   

Нэгдүгээрт, Хялбаршуулсан горим ашиглахаар хүсэлт гарган бүртгүүлсэн

Хоёрдугаарт, Өмнөх жилд үйл ажиллагаа явуулаагүй буюу Х тайлан илгээж татварын алба баталгаажуулсан бол жилд нэг удаа тайлан гаргана.

Татвар ногдуулах орлого буюу татварын өмнөх ашиг 6,0 тэрбум төгрөгөөс бага бол жилд хоёр удаа тайлан гаргана.

Татвар ногдуулах орлого буюу татварын өмнөх ашиг 6,0 тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа тайлан гаргана.

АНХААРАХ ЗҮЙЛ: Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан ТТ-11 тайланг жилд дөрвөн удаа ирүүлнэ.

ТАТВАРЫН ТАЙЛАН ХОЦРООСОН БОЛ . . .

Хэрэв та:        

  • Тайлан илгээгүй
  • Хадгалсан /шинэ төлөвтэй/ бол татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаагаагүй буюу хоцроосонд тооцно.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлэг  “Татварын хууль зөрчих” 11.19 дүгээр зүйл 2.3-т татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах гэж заасны дагуу үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

бичвэр нарын зураг байж магад

Н.УЯНГА 

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.