Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчээр тодроод байгаа Мон Лаа ХХК-ийн эзэмшдэг Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Элстэйн ордын 60 хувийг БНСУ-ын Кумян групп 60 сая ам.доллараар худалдан авахаар болж санамж бичигт өчигдөр гарын үсэг зурсан байна. Энэ нь одоогийн ханшаар 210 тэрбум төгрөг юм. Кумян групп нь Элстэйн уурхайн ашиглалт, хайгуулын лицензийг ихээр сонирхож байсан тул ийнхүү худалдан авах санамж бичиг байгуулжээ. Хоёр талын албаны хүмүүс уурхайн газар дээр очиж нөхцөл байдалтай танилцсан байна. Элстэйн ордыг эзэмшигч Мон Лаа ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд Номт 585.5 га, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд Элстэйн 275.6 га-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хатанбулаг сумын Толгод 4128 га, Ухаа Овоо 103689.7 га-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. 

Тус компанийн хувьцаа эзэмшигчээр Мөнхжаргалын Ганбагана, Хишигжаргалын  Энхсайхан нар бүртэглтэй байдаг. 

БНСУ-ын Кумян групп Мон Лаа ХХК нар худалдан авалтын гэрээгээ ирэх зургаадугаар сард хийхээр болжээ. Мон Лаа ХХК нь Элстэйн болон Номтын төмрийн хүдрийн орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. Элстэй ордын залгаа Толгойд хайгуулын тугсай зөвшөөрөл бий. Энэ нь 4128 га-г хамарч байна. Хөгжлийн банкны зээлээ эргэн төлөөгүй хэмээн шүүхэд маргаантай яваа юм.

Тус компани доорх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байна.

Дорноговь аймгийн Хатанбулаг сум. Элстэйн 275.6 га төмрийн хүдрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл.
Дорноговь аймгийн Хатанбулаг сум. Элстэйн 275.6 га төмрийн хүдрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл.
Дорноговь аймаг Хатанбулаг сум. Толгод 4128 га хайгуулын тусгай зөвшөөрөл нь Элстэйн ордтой зэрэгцэж байршдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу