Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин хичээлдээ явахаар таксинд суусны улмаас, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тухайн тохиолдлоос хойш аймгийн Авто тээврийн төв, цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллууд хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.

  • “UB cab”-тай хамтран такси үйлчилгээг бүртгэлжүүлж, орон нутаг дотор таксинд явдаг 200 орчим автомашины жолооч нарыг нэгтгэсэн.
  • Бүртгэлтэй таксинд суухад тухайн хүүхдийн мэдээлэл эцэг эхийнх нь гар утсанд мессежээр очдог болсон.
  • Такси үйлчилгээний таних тэмдэггүй машин үйлчилгээнд явахыг хориглосон.
  • Бүх сургуулийн орчинд утасгүй интернэт байрлуулж, эцэг эх нь хүүхдийнхээ байршлыг хянах боломжтой болжээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу