Монгол Улсын иргэн Улаан-Үд хотын “Байгаль” нисэх онгоцны буудлын агаарын шалган нэвтрүүлэх боомтоор цаа бугын эвэр хууль бусаар Улаанбаатар руу нэвтрүүлэхийг завджээ. Тэрбээр бараагаа мэдүүлээгүй бөгөөд агаарын тээврээр экспортлох зөвшөөрөлгүй байсан аж.

Монгол иргэн “Мэдүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа байхгүй” гэж мэдээлсэн байна. Гэвч гаалийн ажилтнууд түүний тээшээс бугын боловсруулаагүй, үстэй эврийн хоёр хэсэг олжээ. Улмаар үзлэгээр эдгээр нь хатаах замаар хадгалсан цаа бугын эвэр болохыг баталсан байна.

Бугын эвэр нь мал эмнэлгийн хяналтад байдаг амьтны гаралтай бүтээгдэхүүн юм.

Улаан-Үд хотын Гаалийн газрын дарга Андрей Попов “Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ)-ны гаалийн нутаг дэвсгэрээс амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлохдоо “Россельхознадзор”-ын экспортын зөвшөөрөл, мал эмнэлгийн гэрчилгээ заавал авах шаардлагатай” гэж тэмдэглэжээ.

Монгол Улсын иргэнд бараагаа мэдүүлээгүй, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр захиргааны зөрчлийн хоёр хэрэг үүсгэжж, бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: NEWBUR
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу