Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөр боловсруулж, Монгол Улсын Их хурал 2021 оны аравдугаар сард баталсан билээ.

Тус бодлогын хээрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ (ШСБХТ-УТҮГ)-ыг байгуулсан.

Тус байгууллага Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газар, Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газар, Захиргааны удирдлагын хэлтэс гэсэн бүтэцтэй, 30 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж буй.

Засгийн газраас баримталж буй хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэггдүүлэнх, хөрөнгнө оруулалтыг дэмжих ажлыг эрчимжүүлэхэд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөө, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж буй ажээ.

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс өчигдөр (2024.03.26) Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн, хөгжлийг хурдасгах суурь судалгаануудынхаа танилцуулгаа хийв.

Dobu.mn сайт дээрх судалгаануудаас БНХАУ-аас Монгол Улсын бүтээгдэхүүнд тавьдаг үндсэн шаардлагуудын талаарх мэдээллийг онцолж байна.

БНХАУ, Монгол улс хооронд тохирсон протоколуудын тухайд,

  1. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд БНХАУ-д Адууны мах экспортлохтой холбогдсон хяналт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол (2005.05.24)
  2. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс, БНХАУ-д экспортолж, импортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай МУ-ын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын протокол (2011.10.27)
  3. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд Монгол Улсаас БНХАУ-д үхрийн мах экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол (2016.08.29) байдаг ажээ.

БНХАУ болон Монгол Улсын хооронд малын гаралтай бүтээгдэхүүн худалдахад хөнгөлөлттэй гэрээгээр бус энгийн худалдааны хэлбэрээр явагддаг. Монголын малын гаралтай бүтээгдэхүүнийг импортоор авахад дараах шаардлагууд хангахыг шаарддаг аж. Үүнд:

    1. Зөвхөн зөвшөөрөл олгосон боомтоор импортоор авна.
    2. Салаа туурайтай амьтан болон тэдгээрийн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглоно.
    3. Дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг зөвшөөрнө.
    4. Амьд адууг Замын-Үүдын боомтын ойролцоо тусгаарлана. Шинжилгээ болон тусгаарлалтын шаардлага хангасан адуу болон адууны махыг импортоор авахыг зөвшөөрнө.
    5. Хурганы махыг Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар гаргах боломжтой.
    6. Импортоор авч буй мах, малын гаралтай бүтээгдэхүүн БНХАУ-ын стандарт шаардлагыг хангах шаардлагатай гэсэн шалгуурууд тавьдаг байна.

Монгол Улсын давхардсан тоогоор 49 компани БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын цахим системд мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилгоор бүртгүүлжээ. Тодруулбал:

    • Үхрийн махны хүчинтэй 13 компани
    • Хонь, ямааны махны хүчинтэй 13 компани
    • Адуу, илжиг, луусын махны хүчинтэй 8 компани байна.

Австрали улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилготой 123 компани бүртгэлтэй байдаг ажээ. 

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ-аас 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс БНХАУ-ын Импортын хүнсний бараанд тавьдаг бүх стандарт дүрэм журам шинэчлэгдсэн ба Европын холбооны стандартууд руу дөхсөн. Эдгээр дүрэм журам, стандарт бүх улсад жигд үйлчлэх талаар мэдээлэв.

Улмаар “ХХААХҮЯ болон бусад төрийн байгууллагаас импортлогч орны сүүлийн үеийн мэдээллийг ААН-үүдэд хоцролттой өгч байгаа тул материалаа дутуу бүрдүүлэх эрсдэл байна.

Экспортод гаргах хүсэлтэй байгаа махны үйлдвэрүүдийн ариун цэврийн хяналт, шалгалтыг сайн хийх БНХАУ-ын ГЕГ-аас Монгол Улсад ирж шалгалт хийх үедээ шалгалт хийх ААН-үүдийн тоонд хязгаарлалт тогтоодог. Уг шалгаруулалтыг шударга журмаар ил тод зохион байгуулах зүйтэй.

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн БНХАУ-д экспортлоход ногдуулах тариф болон татвар

Хөдөө аж ахуйн биржээр экспортын мах борлуулахад хамгийн чухал дэд бүтэц буюу махаа үйлдвэрийн аргаар боловсруулах шаардлага үүснэ. Өнөөгийн нөхцөл байдлаар, улсын хэмжээнд мал төхөөрөх боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг хангалттай ашиглахгүй байна гэж дүгнэжээ. Мөн дотоодын болон экспортод гаргах махны үнийг ялгах бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. 

Тус төвөөс Монголын махыг дэлхийд таниулах, гадаад зах зээлийн мэдээллийг дотоодын ААН-д хүргэх институци байхгүй байгааг тэмдэглээд, аль байгууллагын харъяа байх чиг үүргийг нь тодорхой болгож, улс төрөөс хамааралгүй тогтвортой ажиллах, олон нийтэд экспортын махны талаар зөв ойлголт өгөх шаардлагатайг онцлов.

Дашрамд дурдахад, ӨМӨЗО-ы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд өөрийн брендийг хөгжүүлэн, бүтээгдэхүүний гарал үүсэл, бэлчээрийн мал аж ахуйн онцлог, савлагаа, тээвэрлэлтийг тусган сурталчилж, онлайн платформ дээр худалдаж буй юм байна. Тухайлбал:

Jingdong (JD) онлайн платформ дээр Өвөрмонголын брэндийн 500 гр хурга, хонины махны үнэ дунджаар 150 юань (62.400 төг), хурганы мах 600 юань (312.000төг) орчим байгаа ажээ.

Д.ТУЯА

2 САНАЛ

  1. An outstanding share! I’ve just forwarded this onto a co-worker who had been doing a littlehomework on this And he in fact bought me lunch because I stumbled upon itfor him… lol So let me reword this…Thanks for the meal!! But yeah, thanx for spending the time to discussthis issue here on your internet site

  2. Fantastic goods from you, man I’ve understand your stuff previous to and you are just toowonderful I actually like what you have acquired here, really like what you’re saying and the way in whichyou say it You make it enjoyable and youstill care for to keep it smart I can’t wait to read much more from youThis is actually a terrific web site

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу