Нийслэлийн авто замуудыг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажил хийж буй. Гэтэл засварлаж дууссан замын хурд сааруулагч дээрх хучилт бороонд урссан тухай мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Эл асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбатаас тодрууллаа.

Тэрбээр “Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж сошиалаар шүүмжилж байна.

Өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бүрэн бэхжсэнийх нь дараа шүүрдэж, хамж, цэвэрлэдэг. Угаасаа тийм технологи.

Өнгөт тэмдэглэгээ стандартын дагуу хийгдсэн. Урсаж алга болсон зүйл байхгүй” гэв. 

                                     

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу